Б.Бат-Эрдэнэ: Ядуурал нь удамшихаас айх юм
Бид өглөө босоод л бухимддаг. Утаанаас, замын түгжрэлээс, ядуурлаас гээд л биднийг бухимдуулах зүйл алхам тутамд таарах юм. Харин УИХ-ын гишүүдийг юу бухимдуулдагийг хамтдаа сонирхъё.
Төрийг шинэчлэх цаг болжээ. Монголд төрийн өндөр алба хашдаг хүмүүсийн хүүхдүүд нь заавал яагаад төрийн өндөр албанд залгаж орж ирдэг юм. Ядуус нь яахаараа удам дамжаад ядуу явах ёстой юм. Хараарай, өнөөдөр, өнөөдрөөс өмнөх бүх төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд яам, тамгын газарт дарга хийж яваа. Өнөөдөр ядуу хүмүүс хойшид ч ядуу явах тийм л нийгэмтэй болчхож Монгол Улс. Төрийн албаны шинэчлэлээ жаахан яарвал яасан юм бэ. Яам, Тамгын газруудыг ах, дүү, хамаатан садан, үе удмаараа эзэлдгийг болиулахын тулд Ашиг сонирхлын зөрчлийг улам чангатгах хэрэгтэй юм биш үү.