
2015.10.29
Завхан аймгийнхаа баялаг бүтээгч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны "Зуун дамжсан баялаг бүтээгч эмэгтэйчүүд" чуулганд ирсэн Завхан аймгийнхаа баялаг бүтээгч эмэгтэйчүүдийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хүлээн авч уулзлаа.
Эдийн засаг хүндэрсэн энэ үед үйл ажиллагаагаа хэвийн авч үлдэхэд баялаг бүтээгчдэд чиглэсэн төрийн бодлого зөв, оновчтой, шуурхай байх ёстойг тэд онцоллоо.