АН-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна
Орон нутагт хаваржилт сайхан болж байна.
2015.03.14

АН-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргаасаа өгсөн чиглэлийн дагуу хөдөө орон нутагт хуваагдаг ажиллаж байгаа билээ.

Тухайлбал, БСШУ-ы сайд Л.Гантөмөр нэлээдгүй олон аймгуудад ажиллахаар болоод байгаа юм. энэ сарын 10-наас эхлэн Говь-Алтай зэрэг аймгуудаар ажилласан эрхэм гишүүн өнөөдөр Завхан аймагт ажиллаж иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хуулийн төслийн талаар мэдээлэл өгч байгаа юм байна. 

Л.Гантөмөр сайдыг дагалдан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Я.Санжмятав нарын гишүүд ажиллаж байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Орон нутагт хаваржилт сайхан болж байна. Ойрын өдрүүдэд Л.Гантөмөр сайдтай хамт Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллаж байна. 

Чуулган завсарлаж байгаа энэ хугацаанд УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжууд болон хэлэлцэгдэж байгаа хуулиудын талаар иргэдэд мэдээлэл өгч, санал солилцон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэл, үйл ажиллагааны явцтай танилцаж, орон нутгийн иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсож, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн боловсролын шинэчлэлийн явц, орон нутгийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Орон нутагт боловсролын шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаа нь ажиглагдлаа. Орон нутгийн иргэдээс санал, хүсэлтээ шууд илгээдэг Өргөдлийн байнгын хорооны гишүүний хувьд шинэ байнгын хорооныхоо ажлыг сурталчлан таниулж, иргэд УИХ-д өргөдөл, саналаа хэрхэн гаргах талаар холбогдох хүмүүст мэдээлэл өгч, нилээдгүй ажлыг амжуулж явна.

Саяхан хэд хэдэн гишүүдийн хамтаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ чиглэлээрээ орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж эрүүл мэндийн шинэчлэлийн асуудлаар хуулийн төсөлтэй холбоотой санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн орон нутагт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүд УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзах, орон нутагт ажиллах хүсэлтийг их тавьдаг. 

Өнөөдрийн нийгэмд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа олон чухал асуудлуудаар орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай уулзалт, ярилцлага зохион байгуулж байна” хэмээлээ. Нэр бүхий гишүүд маргааш Хөвсгөл аймагт ажиллах юм байна.