Тойргийн чинь сонгогчид ингэж ярьж байна
"Тойрогт нь ажиллана аа" булан энэ удаа ҮИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог буюу Завхан аймгийн сонгогчидтой уулзсан юм. Тус тойрогт УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Ядамсүрэнгийн Санжмятав, МАН-аас нэр дэвшигч Ауламсүрэнгийн Оюунхорол нар ялалт байгуулж, иргэдээ төлөөлөн УИХ-д сууж байгаа билээ.
Завханчууд 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр' ажиллаж байгаад аймгийнхаа Засаг даргаар ажиллаж эхэлсэн Я.Санжмятавыг өөрсдийг нь төлөөлж чадах хүн хэмээн итгэл үзүүлсэн нь лавтай. Харин Д.Оюунхорол гишүүний хувьд завханчууд гурав дахь удаагаа итгэл үзүүлэн сонгосон бөгөөд түүнийг төр түшилиэж яваа шударга, нэр иэвэр, цөөн эмэггэй гишүүдийн нэг хэмээн үнэлдэг юм билээ. Завханчууд төрд илгээон төрийн түшээддээ ямар үнэлгээ өгснийг эрхэм .уншигч танд хүргэе.
Ж.Лхагважав: Нутгийн гишүүддээ баярлаж, талархаж явдаг/Завхан аймгайн Их-Уул сумын иргэн/
-Манай сумын мал сурэг тарга хүчээ зохистой хэмжээнд авч, хүн ард нь эрүүл саруул сайхан намаржиж байна. Намын хорооны дарга өөрийн биеэр өдөр шөнөгүй зүтгэж сумаа гэрэл гэгээтэй болголоо. Нутгийн зөвлөлийн гишүүн н.Пүрэврагчаа сумандаа үйлчилгээний барилга байгуулж ард олондоо бэлэг барилаа. Хүний их эмч СДарамбазар өөрийн ажилчидтайгаа цаг зав, хөлс хүчээ урсган байж сайхан эмнэлгийг ашиглалтад орууллаа. Энэ их ажилд гар сунгаж, сайн ажиллаж байгаа хүмүүстээ талархаж байна.
Энэ мэтийн олон зүйлийг яривал манай суманд өрнөл дэвшил их байна. Мөн манай захиргааны хамт олон халуун усны газрыг ажиллуулж байна. Сая ахмадын баяраар 500 гаруй ахмадуудыг баярлууллаа. Манай аймгаас сонгогдсон Д.Оюунхорол, Я.Санжмятав нар бусад УИХ-ын гишүүдийг бодвол хийсэн ажилтай, хэлэх үгтэй өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. Тэгэхдээ гишүүддээ хандаж, нэг санал хэлмээр байна.
Нэгдүгээрт, мал сүргийг минь онд бүтэн оруулах газар нутгийг шийдэж өгвөл сайн байна. Мөн байгаль дэлхийн баялгаа хайрлаж хамгаалмаар санагдах юм. Д.Оюунхорол гишүүн конторын барилга, соёлын төв, сургуулийн байруудыг анхаарч ажиллана гэсэн. Энэ мэтчилэн нүдэнд харагдаж, гарт баригдах ажиууд олныг хийж байгаа. Зарим нэг хүүхдүүд нь төрийн тавцанд гарчихаад ард олныхоо хийе, бүтээе гэсэн сэтгэлийг дэмжиж, ажиллаж байхад зөөлөн сэнтий дээр заларчихаад, нүд гялбам, ганган хар жийп машин уначихаад өтгөс, өвгөдөө дээддэх ёсыг умартсан мунхаг хүмүүс ч энэ төрд ганц, нэгээр тогтохгүи үзэгдэх болсон нь үнэн.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол завханчууд биднээ төлөөлөн төрд 10 гаруй жил зүтгэж яваа. Я.Санжмятав ч ялгаагүй хоёр удаа сонгогдохдоо бас л сайн ажилласан. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд нутгийнхаа зон олны санаа бодлыг сайн ойлгож ажилладаг.
Ч.Шугараа: Ахмад багш нарын тэтгэврийг нэммээр байна
/Завхан аймгийн Их-Уул сумын иргэн/
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
-Их-Уул сумын иргэд бид УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Я.Санжмятав нарт маш их баярлаж, талархаж явдаг. Д.Оюунхорол гишүүний тухайд шинэ эмнэлэг, зам, гүүр гэх мэтийн маш олон ажлыг санаачлан хэрэгжүүлсээр байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн ассууддыг ирэх жилээс шийдэж өгнө гэсэн. Бусад сумдыг бодвол манай сум хүн ам ихтэй болохоор ЕБС-д суралцдаг хүүхдийн тоо жил ирэх тусам өсч байна. Тун удахгүй дулаан, тохилог сургуулийн байртай болно гэдэгтээ итгэлтэй байгаа.
Би амьдралынхаа ихэнх хугацааг хүүхэд багачуудтай өнгөрүүлсэн. ЕБС-д өөрийн бүх зүйлээ зориулсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Их-Уул сумын ЕБС халаалт муутай, өвөл их хүйтэн байдаг. Өвлийн зэврүүн цаг хаяанд ирчихээд байхад иймэрхүү байдалтай хүүхдүүдээ хичээллүүлэхэд хүндрэлтэй байна. Адаглаад томуу, томуу төст өвчнөөр амархан өвддөг. Манай сургуульд одоогоор 1300 орчим сурагч суралцдаг. Тэдний сурч, хүмүүжих орчин, нөхцлийг сайжруулах нь нэн түрүүнд тавигдах ёстой ажлуудын нэг болоод байгаа юм.
Бидний ирээдүй болсон хүүхэд, багачууд маань орчин үеийн шаардлага хангасан сургууль, ангй, танхимд хичээллэж, сурч боловсрох бүрэн эрхтэй. Тиймээс сурч боловсрох орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөх нь улсын үүрэг. Мөн биднийг төлөөлж байгаа гшпүүддээ хандаж захихад ахмад багш нарынхаа тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг анхаарч үзмээр байна. Амьдралынхаа ихэнх хугацааг хүүхдүүдийн боловсрол, хүмүүжилд зориулчихаад тэтгэврийн мөнгө нь сарын хэрэглээндээ ч хүрэхгүй байгаа ахмад багш олон бий.
Уг нь насаараа төрийн байгууллагад, түмний хүүхдийн төлөө зүтгэсэн бидний тэтгэврийг гайгүйхэн шиг тогтоогоод өгвөл сайн юмсан. Миний хувьд тэтгэвэрт гарахдаа жаахан тааруу гарсан. Сарын идэх, уухдаа л арай л гэж хүрэх юм. Төрөөс энэ хэдэн багш нараа жаахан ч гэсэн анхаарч үзээсэй бид чинь түмний төлөө буянаа түгээж өдий хүрсэн шүү дээ л гэж хэлмээр байна даа.
О.Одонтуяа: Соёлын төвд засвар үйлчилгээний ажил хиймээр байна
/Завхан аймгийн Их-Уул сумын иргэн/
УИХ-ын гишүүн Я.Санжмятав
-Манай суманд их л ажил хийгдэж байна. Манайхаас Д.Оюунхорол, Я.Санжшятав нар сонгогдсон. Я.Санжмятав гишүүний хувьд манай аймагт гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “Өсвөрийн 9999 монгол шатарчид”-ын тэмцээнийг дэлхийд анх удаа зохион байгуулсан. Өнөөдөр хүүхдүүд маань шатар тоглож, тэр хэрээрээ оюун ухаан нь тэлж байна. Энэ бол сайн л хэрэг. Энэ мэтчилэн манай аймгаас сонгогдсон хоёр гишүүн чамгүй ажлуудыг хийгээд байгаа. Гэхдээ одоо нэн түрүүнд хийх ажлын нэг бол Соёлын төвийн засвар үйлчилгээ. Манай соёлын төв 1971 онд баригдсан, 44 жилийн нүүрийг үзээд байгаа ч одоо болтол нэг ч удаа их засвар хийгээгүй.
Одоогоор зургаан ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Саяхнаас л сумын Засаг дарга санаачилж, хурлын зааландаа халаалт тавиулсан. Манай соёлын төв нийтдээ 350-400 орчим хүн багтаах хүчин чадалтай 200 хүний суудалтай. Иж бүрэн үндэсний хөгжимтэй. Харин урлаг, уран сайхны хувцас дутмаг байдаг. Өмнө нь янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулаад урсгал зарддаараа бага зэргийн засвар үйлчилгээний ажил хийгээд болоод л байдаг байсан.
Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш ямар ч орлогогүй зогсонги байдалд ороод байна. Иймээс засварын ажлыг яаралтай шийдэж өгөөч гэж хүсмээр байна. Цагаан сар, шинэ жил, ахмадын баяр, эмэгтэйчүүдийн баяр гээд тэмдэглэлт баяр ёслолын үеэр сумынхаа ахмад настан, хүүхэд залуучууддаа зориулан соёлын төвдөө үйл ажиллагаа явуулах гэхээр их хүндрэлтэй урлагийн хувцас, тайзны засалт, суух сандал, ширээ хүрэлцээ муутай гэх мэт олон асуудал тулгамдаж байгаа.
Мөн соёлын төвийн урлагийн заал нь тусдаа галлагаатай. Урлаг заал одоогийн байддаар бага зэрэг дулаан байгаа боловч музей, номын сан, эрхлэгчийн өрөө маш хүйтэн би өрөөндөө дээлээ ч тайлалгүй бээрч суудаг. Мөн ажилчдын цалин мөнгөний асуудалихэдхүндрэлтэй урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байгаа болхоор ажилчид сүүлийн хэдэн сар бараг цалингүй ажиллаж байна. Тиймээс энэ асуудалд гишүүд анхаарлаа хандуулж ажиллавал сайн л байна.
Р.Сугаррагчаа: Отрын газрыг шийдэж өгөөч ээ /Завхан аймпшн Их-Уул сумью иргэн/
-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Я.Санжмятав нар манай аймгаас сонгогдож, төрд түмнээ төлөөлөн ажиллаж байгаа. Тэд ард түмнийхээ санаа боддыг сонсч, улс эх орон, ард түмний амьдрал аж байддын талаар халуун дотно яриа өрнүүлж чаддаг. Манай Их-Уул сумын иргэд мал аж ахуй эрхлэн амьдардаг болохоор малчдад тулгамдсан асуудлууд гардаг.
200 гаруй мянган толгой малтай, 1000 гаруй өрх айлтай 7000 орчим хүн амтай болохоор Завхан аймгийн том сумдын нэгт тооцогддог. Гэтэл хүйтний эрч ихэсч байгаа өнөө үед отрын малчид хаашаа явж малаа оторлуулбал зохистой вэ гэдгээ сайн мэдэхгүй байна. Тиймээс энэ талаархи нарийн мэдээллийг өгөх хэрэгтэй байна. Мөн өнөөдрийн байдааар малын үнэ хурдацтай унаж, нэг төлөг 30000 төгрөг хүрэхтэй үгүйтэй болчихоод байна.
Өмнө нь 3000-4000 төгрөгөөр өгдөг байсан хонины нэхий маань 1000 төгрөгийн ханштай байна. Энэ байдааараа удаан үргэлжилбэл малаасаа амин зуулгаа залгуулдаг малчин ард бид чинь яаж амь зуух билээ. Зуд болно гэсэн нэрийддээр малын үнэ унаад байдаг. Цаашдаа энэ хямрал хэдий болтол үргэлжпэх юм. Арай гэж өсгөж үржүүлсэн хэдэн малаа зуданд тавиад туучихад бас харамсалтай байна. Өнөөдөр бид чинь малаасаа гарч буй сүү, цагаан идээ, ноос, ноолуур, мах гэх мэт зүйлсээр өөрсдийнхөө өмсч зүүдэг, идэж, уудгаа олдог хүмүүс. Малын үнэ зах зээл дээр унаад байхаар бид чинь юугаа идэж, уух билээ. Мөн ихэнх айл сургуулийн насны хүүхэдтэй хот, хөдөө гээд хаа сайгүй сурдаг арван жилийн хүүхдээс эхлүүлээд оюутан хүртэл бий.
Тэдний төлбөр мөнгөний асуудал гээд л малчин иргэд бидний нуруун дээр дааж давшгүй их ачаа ногдоод байна. Бидний нуруун дээрх энэ их ачаанаас жаахан ч гэсэн хугасалдаггүй юм гэхэд ядаж битгий нэмээд бай гэж хэлмээр байна. Манайхаас сонгогдсон гишүүд ч энэ тал дээр анхаарч, дуу хоолойг минь хүргэнэ гэж итгэж байна. Энэ эдийн засгийн хямрал нь хэдий хүртэл үргэлжлэх юм. Энгийн малчин ард бид чинь хэдий хүртэл таягаа тулан ганхаж, гуйвж зогссоор байх юм бэ. Энэ асуудауудыг л шийдэх хэрэгтэй байна.
Д.Халтар: Ахмадуудын амьдрал хэцуү байна
/Завхан аймгийн Их-Уул сумын иргэн/
-Манай суманд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилгаар 10 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөл баригдсан. Их-Уул сумын иргэд бид энэхүү өргөтгөлөө хүлээн авахад бэлэн болоод байна. Манай суманд жилд 1000 орчим эх амарждаг. Түүнчлэн оршин суугчдын өвчлөл их байдаг. Ийм үед иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч эмнэлгийн байр барьж өгсөн явдалд нь төрд төлөөлж буй гишүүддээ талархаж байгаагаа илэрхийлье.
Д.Оюунхорол, Я.Санжмятав нарын манай суманд хийж гүйцэтгэсэн ажил ганц, нэгээр тогтохгүй. Гэтэл дараа, дараагийн ажлаа төлөвлөөд байгаа гэсэн. Мөн энэ дашрамд, Д.Оюунхорол гишүүнд ахмадуудаа төлөөлөн нэг зүйл хэлэхэд, өндөр настай, өвчтэй зовлонтой бидэнд тэтгэврийн зээлийг олгохгүй гээд байх юм. Уг нь тэтгэврийн зээл чинь хамгийн найдвартай, баталгаатай зээл шүү дээ. Угаасаа төрийн сангаас сар бүр тэтгэвэр олгодог. Тиймээс банкуудад ахмад настан биднийхээ талаар дуулгаж өгвөл их л баярлах байна.
Бидний зарим нь хоёр, гурван оюутан хотод сургадаг ч хүн бий. Тэднийхээ сургалтын төлбөр, хоол, унаа, хувцасны мөнгө гээд л биднийг байнга л “торгож” байдаг. Ийм асуудалтай байхад тэтгэврийн зээл олгохгүй гээд байхаар ахмад настнуудяах вэ. Ямар худал хэлж хулгай, дээрэм хийлтэй биш. Төрөөс олгодог хэдэн бор цаасаа буух хоног өдрийг хуруу даран тоолж суудаг бидний амьдрал чинь энэ сайд, дарга нарынх шиг хангалуун, цатгалан биш шүү дээ. Үүнийг зарим сайд, дарга нарт дуулгах хэрэгтэй байна.