УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.10.22
Байнгын хорооны саналыг өөр байнгын хороон дээр өөрчилж болохгүй
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн үдээс хойш хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “ Амьдрал дээр гарч байсан зүйлсийг Тамгын газар тэмдэглэж аваад засч баймаар байна. Тухайлбал хоёр байнгын хороо хэлэлцээд нэг байнгын хороондоо шилжүүлэхэд тухайн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний санал хураалтыг өөрчилдөг. Энэ нь УИХ-ын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг. Байнгын хорооны саналыг өөр байнгын хороон дээр өөрчилж болохгүй.