Уcыг эзэнтэй болгох шаардлагатай
“Усны засаглал, институцийг бэхжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж” хэлэлцүүлэг
2015.10.22

Уcыг эзэнтэй болгох шаардлагатай

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын усны түншлэл төрийн бус байгууллага хамтран “Усны засаглал, институцийг бэхжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж” хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт “2013 онд усны түншлэл төрийн бус байгууллага байгуулаад энэ усны түншлэлийн хүрээнд төр хувийн хэвшил төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд усны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох засаглалын асуудлыг сайжруулах, чиглэлээр олон үйл ажиллагаа зохион байгуулах гэж ажиллаж байна. Мэдээж төсөв мөнгөтэй холбоотой хүндрэлүүд байдаг учраас тэр бүр та бүхний санаа сэтгэлд нийцсэн ажил хийж чадахгүй байж мадаггүй.

Усны асуудал ярьдаггүй салбар байхгүй. Хөдөө аж ахуйн салбар гэхэд л усны асуудал байдпаг, эрчим хүчний, уул уурхайн яам гэхэд л усны асуудал байэж байдаг. Нэрлэх юм бол олныг нэрлэж болно. Нэг хэсэг бид усны яамтай байлаа. Усны яам байхгүй болоод усны агентлагтай боллоо. Усны агентлагтай байж байгаад татаж буулгаад усны үндэсний хороо байгууллаа. Усны үндэсний хороогоо татан буулгаад одоо юу болж байгаан бүү мэд. Одоо сүүлийн үед сав газрын захиргаадыг татан буулгана гэдэг зүйл яригдаад бид хүрсэн түвшнээсээ ухрах асуудлыг яриад явж байгаа нь туйлын хариуцлагагүй явдал юм. Тэгэхээр үүнийг УИХ-ын гишүүний хувьд мэдээж эсэргүүцнэ. Дэлхий нийтээр усруу чиглэсэн бодлого ярьдаг боллоо.

МУ өнөөдөр эдийн засаг нь хүнд төсөв нь хүнд байгаа хэдий ч энэ том салбараа хаягдуулж болохгүй, эзэнтэй болгох шаардлагатай. Засаглалын асуудлыг шийдвэрлэх тал дээр одооноос анхаарч эхлэх ёстой. Мэдээж нэг удаагийн дайралтаар бүхнийг шийдэж чадахгүй. Олон семинар олон хэлэлцүүлэг зохион байгуулж төр засаг, УИХ-ын гишүүдэд зөв ойлгуулж байж үе шаттайгааро явах ёстой. Энэ хүрээнд саналд санаачилга гаргаад хэлэлцүүлэг зохион байгуулж буй нь цаг үеэ олсон зүйл. Байнгын хорооны дарга усны засаглалын асуудлыг боловсронгуй болгох төрийн институтийн хувьд бэхжүүлэх, усыг эзэнтэй болгох асуудалд анхаарна гэж найдаж байна.” гэлээ.

Хэлэлцүүлгээс гарч буй зөвлөмж дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд хүргүүлэх юм байна.