Цэвэрлэх байгууламжийн засварын үеэр зарим үйлдвэрийн усыг хязгаарлана
Цэвэрлэх байгууламж
2015.06.15

Цэвэрлэх байгууламжийн засварын үеэр зарим үйлдвэрийн усыг хязгаарлана

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн засвар өнөөдөр эхэлнэ. Энэ хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон албаны бусад хүмүүс өчигдөр Төв цэвэрлэх байгууламжид очин, байдалтай нь танилцлаа.

Төв цэвэрлэх байгууламж өнөөдөр 10.00 цагт тэг зогсолт хийж, засварын ажлаа эхлүүлж байна.Энэ үеэр архи, пиво болон арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглээний усыг хязгаарлахаар болжээ. БОНХАЖ-ын сайд цэцэрлэг, сургууль, талх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд болон иргэдийн хэрэглээний усыг таслахгүй гэж онцоллоо.

Засварын ажлыг 24 цагт багтаан хийхээр төлөвлөжээ. Засвар хийх хугацаанд бохир усанд 50 хувийн цэвэршүүлэлт хийж Туул голд цутгах аж. Төв цэвэрлэх байгууламжийн засварт 40 сая төгрөг зарцуулах юм байна.