Сумын сурагчдыг баярлууллаа
2015.06.17

Сумын сурагчдыг баярлууллаа

БОАЖНХЯ-ны Хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүч ашиглан хэрэглээний ус бэлтгэх төслийн хүрээнд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын сургуулийн дотуур байрыг халуун устай болгожээ.

30 сая төгрөгийн өртөг бүхий энэхүү төслийн хүрээнд “Оптик энержи” компани тус дотуур байрны дээвэрт нарны эрчим хүч хуримтлуулах хав- тан суурилуулж, ус халаах системийг бүрэн угсарч дуусчээ.

Ингэснээр зөөврийн ус ашиглан, бохир усаа хувингаар зөөж асгадаг байсан дотуур байрны сурагчид хэрэглээний халуун усаар бүрэн хангагдаж, усанд орох боломжтой болж байгаа аж. Тус компани дотуур байрны бохир усыг 90-ээс дээш хувиар саарал ус болгон цэвэршүүлж, мод цэцэг услах систем байгуулахаар саналаа өгөөд байна.