Нэг талдаа үр ашиггүй зардлаа хэмнээд, нөгөө талдаа эдийн засгаа тэлэх бодлого баримтална
"Ажлын дараа" нэвтрүүлгийн шинэ дугаарт УИХ-ын гишүүн А.Бакейг урилаа.
Та өнөөдөр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороог ахлаж байна. УИХ-аар хэлэлцэж байгаа бодлого шийдвэр, мөн та ямар хувь хүн бэ гэдгийг үзэгчдэд хүргэхээр ирээд байнаа?
-Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье. Нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад талархал илэрхийлье.
Чуулган хэлэлцэж байна. Ямар асуудлууд хэлэлцэж байна?
-Одоогоор чуулганд 21 асуудал хэлэлцэхээр тов гарсан. Олон хууль орж ирсэн. Одоогоор гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, өршөөлийн хууль, төсвийн хүрээний мэдэгдэл гэх мэт чухал асуудлууд хэлэлцэж байна.
Ирэх оны төсөв хэлэлцэж байна. Засгийн газар хэмнэлтийн горимд шилжээд болж л өгвөл хасах, танах зарчим баримталж байна. Хэр их хэмнлэт хийж байна. Энэ нь эдийн засгаа эргэн сэргээхэд хэр үр дүнтэй ажил болох вэ?
-Ер нь бол улс орны тухайн жилийн төсөв бол тухайн жилийн улс оронд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд юу байхав, иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад юу хийх вэ гэх мэт төрийн том ажлууд төсвөөр дамждаг чухал баримт бичиг.
Харамсалтай нь өнөөдрийн байдлаар улс орны нөхцөл байдал хүндрэлтэй байгааг хаа хаанаа харж байна. Тухайлбал алт, зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ улам бүр унасаар байна. Гаднаас орж ирэх орлого хомсдож байгаа учраас бид хөнжлийн хэрээр хөлөө жийх төсөв батлах болоод байна.
Иргэдийн зүгээс хэмнэлт хийх юм байна. Хэмнэж болно. Дараа нь яах бэ? Хэрхэн эдийн засгаа өсгөх бэ? Эсвэл дэлхийн зах зээл дээрх алт, зэсний үнэ өсөхийг ажиглаад, хүлээгээд суух уу?
-Маш чухал асуулт байна. Хүнд нөхцөлд үрэлгэн зардлаа танах нь зөв. Үүний хажуугаар эдийн засгийг тэлэх, өргөжүүлэх асуудал чухал байна. Хэмнэж байгаа нь энэ гээд хөрөнгө оруулалтыг хасвал ажлын байр, мөнгөний эргэлт саарна. Барилгын салбарт хийгдэж байгаа мөнгөний урсгал саарна. Тэр хэмжээгээр барилгын салбарын ажлын байр хомсдоно.
Тиймээс аль аль талыг авч явах хэрэгтэй. Нэг талаараа үр ашиггүй зардлаа хэмнээд, нөгөө талдаа эдийн засгийн идэвхжилийг өрнүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг орхиж болохгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт, барилга, зам тээвэр гэх мэт салбарын бүтээн байгуулалтын ажлыг хамаагүй хасч, танаж болохгүй гэж үзэж байгаа.
Та улсын их хуралд байсан.Байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Одоо төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Ер нь энэ өрөөнд л байсан уу?
-2012 онд сонгогдсон даруйдаа анх байнгын хорооны даргаар томилогдсон. 2012 оны улсын их хурлын бүрэн эрхийг хугацаанд хамгийн түрүүнд албан тушаалд томилогдсон хүн бол би шүү дээ. Учир нь аль ч УИХ-ын сонгуулийн дараа шинээр бүрдүүлэлт хийхдээ хамгийн түрүүнд төрийн байгуулалтын байнгын хороогоо эмхэлж аваад дараа нь засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, ерөнхий сайд сайд нарын асуудлыг хэлэлцдэг.
Манай намын бүлгээс намайг урд нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүний хувьд төрийн байгуулалтын байнгын хороог удирдах санал тавьсан. Саналыг нь хүлээж аваад л энэ өрөөндөө орж ирсэн дээ.
Бүрэн эхээр нь бичлэгээс.....