МАН-д итгэл алдарсан учраас явсан
МАН-ын залуу, бас хүлээн зөвшөөрөгдсөн гишүүдийн нэг Ж.Сүхбаатар энэ намын хаалгыг хаасан билээ. Тэр энэ талаар хоёр жил бодсоны эцэст шийдвэрээ гаргасан билээ.
Сүүлийн үед МАХН-ын Н.Энхбаяртай найзархаад байх болсон түүнийг уг намын генсекээр ирж байгаа гэх бор шувуу нэссэн. Тэгвэл тэр МАХН-д элсээгүй сул яваа аж. 17 жилийн турш МАН-ын үнэнч гишүүн явсан атлаа татгалзахад хүрсэн шалтгаанаа энэ эрхэм "Хүний амьдралд итгэл маш чухал.
Итгэл хураагдах өдөр байхад хорогдох үе бас бий" гэсэн юм. Уг намын дотоод зөрчил гаарсан, шинэчлэгдэхдээ дургуй байсан зэрэг нь "таалагдаагүй" гэнэ. Энэ бүхнээс үүдээд түүнд МАН дотор орон зай үгүй болсон учраас л явсан юм байна.
МАХН ямар нэг санал тавьж, албан тушаал амлаагүй ч тэр зүг рүү сэтгэл нь "нүүсэн" гэдгээ нуусангүй.