Би бүлэгтээ ташуур өгч байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.10.06

Би бүлэгтээ ташуур өгч байна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

-С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг та есдүгээр сарын зургааны өдөр өргөн барьсан гэсэн. Гэтэл С.Баярцогт сайд есдүгээр сарын наймны өдөр Их хуралд өргөн барьсан тухай баримттай мэдээлэл хийлээ...

-Цэцийн шийдвэр есдүгээр сарын 9-ний өдөр гарсан. Есдүгээр сарын есний өдөр цэцийн шийдвэр гарсан гэж хэлэхгүй байгаа биз дээ.

-Хэлсэн. Тэр тухайгаа харин баримттай яриад байна лээ?

-Ямар ч байсан есдүгээр сарын наймнаас хойш цэцийн шийдвэр гарсан байгаа биз дээ. Би огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ зургаан сайдыг огцруулахад мэдэгдсэн байсан. Хамгийн гол нь яагаад удсан бэ гэхээр зургаан сайдыг томилоход саад болох ёсгүй гээд би гарын үсэг зурсан байсан.

Учир нь Засгийн газрыг тогтвортой байлгая гэсэн юм. Үүнээс болж тодорхой хугацаанд цаг алдсан зүйл бий. Энэ томилгоо хийгдээд дуусангуут би өргөн барьсан. Харин чоно борооноор гэдэг шиг намайг огцруулах төсөл өргөн барих гэж байна гэдгийг мэдэж байсан тул цэц дээр ажиллаад ерөнхийдөө цэцээс энэ шийдвэр гарлаа гэж үзэж байгаа.

Яг ямар үндэслэлээр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гээд байгаа вэ гэхээр УИХ-ын тухай хуулийн 7.1.12 бол “Засгийн газрын гишүүнийг огцруулах” гэдэг ямар нэгэн үг, өгүүлбэр байхгүй. Тэр дотор Засгийн газрын гишүүн гэдэг үг байна уу, хараарай. Түүн дээр ямар өгүүлбэр байна вэ гэхээр “УИХ-аас томилогдсон байгууллагыг” гэдэг үг бий. УИХ-аас томилогдсон байгууллага гэдэгт Монголбанк, Статистикийн газар, АТГ, СЕХ, ҮХЦ-ийн зарим гишүүд, Засгийн газрын зарим гишүүд орж байгаа. Гэтэл шийдвэр гаргахдаа “Засгийн газрын тогтвортой байдал” буюу кабинетын зарчим гэдэг зүйлийг ярьж байна. Үүн дээр би Засгийн газрын гишүүнийг өргөн барьсантай холбон харж байгаа юм.

-Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. Энэ хүрээнд ойг тэмдэглэхээр мөнгөний асуудал яригдсан юм билээ. Гэхдээ нэг ч төгрөг шилжүүлээгүй байна лээ...

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

-Энэ мөнгөний тухай асуудлыг Ц.Нямдорж гишүүн гаргаж ирсэн. Үүн дээр ажлын хэсэг гарч Ц.Нямдорж гишүүн ахалж, би ажлын хэсэгт багтсан. Ажлын хэсэг шийдвэрээ гаргана. Үнэнд гүйцэгдэхээрээ энэ хүн өнөөдөр өгүүлбэр дээр суурилан ярьж байгаа юм. Зургаанд байна уу, найманд өргөн барьсан гэдэг нь чухал биш. Үнэнд гүйцэгдэнэ гэж үүнийг л хэлээд байгаа л даа.

Энэ хүн амьд үлдэхийн тулд аргаа барьж байна. Үгээр биш утгаар хөөцөлдөх хэрэгтэй. Би Баярцогтыг оффшор данстай гэж хэлээгүй. Баярцогт өөрөө хэлсэн. Би УИХ-ын дэд даргын албан тушаалыг хашиж чадахгүй гээгүй. Би муухай юм хийсэн болохоор өөрөө огцоръё гэчихээд үүнийгээ мартаад яваад байгаа хүн утгагүй биз дээ. Зарчимгүй юмыг өөгшүүлэх хэрэггүй.

-Ер нь хүн нэг алдсан бол нэг л удаа хариуцлага хүлээх ёстой юм биш үү. Тэр хариуцлагаа хүлээгээд УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн...

-Төрийн өндөр албан тушаалаа өгсөн байхгүй юу. Их хурлын дэд даргын ажлаа муу ажилласан бол өгдөг. Гэтэл энэ хүн “Би төрийн өндөр албан тушаалд очихгүй. Гишүүнээ хиймээр байна” гэсэн. Төрийн өндөр албан тушаалд очихгүй гэдгээрээ ёсзүйн хариуцлага хүлээсэн хүний тухай яриад байна. Энэ хүн хууль зөрчөөд байна.

Ард түмэн өнөөдөр яагаад Засгийн газар огцрохоос айгаад байгаа юм. Төрийн бүх ажил эхнээсээ яваад ажил урагшлахгүй гээд байгаа биз дээ. Би аймаар юм шаардаагүй. Хоёрдугаарт, би Өргөдлийн байнгын хорооны дарга. Өргөд^даЙн байнгын хорооны пар^ иргэдийч өргөдөлд хариу өгөх ёстой. ЗГХЭГ-ын даргагнь Засгийн газрыг УИХ-тай холбох  үүрэгтэй.

-Та 300 сая төгрөг шилжүүлсэн гэдэг зүйлийг яриад байгаа. Гэхдээ нэг ч төгрөг шилжүүлээгүй байхад нь ингэж хамаагүй ярьж болж байгаа юм уу?

-Би хэлээгүй. Ц.Нямдорж гишүүн хэлсэн. Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгийг үнэн гэж бодож байна. Тийм болохоор би ажлын хэсэгт орсон. Би удахгүй ноцтой байж болох мэдээллийг гаргана. Энэ бол дөнгөж эхлэл нь.

-Та ард түмэн Засгийн газар огцрохоос айгаад байгаа гэж хэлсэн. Баасанхүү гэдэг хүн харин ард түмнийхээ эсрэг яваад байгаа юм уу?

-Үгүй. Таван толгойг ард түмэндээ өгье. Оюу толгойн төрийн эзэмшлийн хувийг 51 болгоё, хэлмэгдүүлэлтийг зогсооё гэж “Шударга ёс” эвсэл санал авсан. Үүнийгээ биелүүлэхийн тулд МАХН-аас сонгогдсон Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, АН-ын сайд Д.Ганхуяг гурваар ахлуулсан ажлынхэсэгороод2.1 тэрбум ам.долларын өр байна. Энэ худлаа байна гэсэн. 2.1 тэрбум доллар гэдэг бол 34 хувиа өсгөх алтан боломж.

Таван толгойг ард түмэнд хувьцаагаар өгөх ёстой. Өмнөх МАНАН-гийн төрийн үед 10 хувийг өгсөн. Гэрээ оруулж ирэхдээ 1072 хувьцаагаа шийд гэхэд шийдээгүй. Эд байнгын хорооны тогтоол биелүүлэхгүй байна. Энэ бол зүгээр нэг сандал ширээний тухай асуудал биш. Бодлогын тухай ярьж байна. Ард түмэн үүнийг дэмжихгүй гэж үү.

-“Шударга ёс” эвслийн бүлгээс гарах юм уу, гарахгүй юм уу. Нэг болохоор гарна гээд эсхүл гарахгүй гээд бөөрөнхий зүйл яриад явах юм?

-“Шударга ёс” эвслийн бүлэг үүн дээр дуугарах ёстой биз дээ. “Шударга ёс” эвслийн бүлэг гэдэг чинь “Шударга ёс” эвслийнхээ бүлгийн мөрийн хөтөлбөрийг биелүүлэх болохоос сайд авах, албан тушаал хуваах тухай асуудал биш. Би бүлэгтээ ташуур өгч байна.Шаардаж байна.

ашуур өгч байгаа нь энэ гээд бүлэг дотроо сөрөг хүчин болчихоод байгаа юм уу?

-Бодоод үз л дээ. Эвслийн бүлгийн дарга нь МҮАН-ын сайдаар сууж байна. Ядаж бүлгийн даргаа МАХН дотроосоо сонгоод сонгуульдаа бэлдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр гуравхан хүн орж ирээд сайдыг нь хийгээд, Бүлгийн даргыг нь ч хийгээд Засгийн газрыг өмөөрөөд суугаад байх нь зөв юм уу. Ийм нөхцөлд бүлэгт байгаа гэж хэлэхэд хэцүү

-Та өөрөө бүлгийн дарга болох сонирхолтой байгаа болохоор ингэж яриад байна уу. Танаас бусад нь бүгд сайд болсон байх?

-Надад бүлгийн дарга болох ямар ч сонирхол байхгүй. Зургаан удаа Их хурлын гишүүнээр сонгогдсон Ч.Улаан гишүүн байна. Намын дэд дарга Д.Тэрбишдагва байна. Асуудал бүлгийн даргадаа биш. Ийм хүмүүсээр ахлуулаад бид цаашаа явах ёстой.

-“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр (өчигдөр) хуралдсангүй. Танай бүлэг задрах гэж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүн дээр тайлбар өгөөч?

-Наадахыг чинь би мэдэхгүй. Намууд хоорондоо шийдэх асуудал. Түүнээс биш нэг гишүүнээс болоод эвсэл задрахгүй.

-МҮАН-ын дарга М.Энхсайхан танай намын дарга Н.Энхбаяртай таарамжгүй байгаа гэсэн. Энэ талаар юм мэдэгдэж байна уу?

-Энэ бол хувь хүмүүсийн хоорондын асуудал. Хоёр хүний хоорондох таарамжтай, таарамжгүй талаар яриад явбал хүн бүр л таарамжгүй яваа.

-Таныг МАХН-аас хөөсөн гэдэг мэдээлэл гарч байна. Үнэхээр намаасаа хөөгдсөн юм уу?

-Энэ талаар надад юм мэдэгдээгүй байна. Намайг намаас хөөсөн талаар Гүйцэтгэх товчооноос ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Манай намын залуучуудын холбооныхон хамтарч ажиллая гэсэн. Тэгэхээр хөөгөөгүй гэж ойлгож байгаа.