
МоАХ
2015.10.06
МоАХ-ны салбар хороодын анхааралд
Монголын Ардчилсан холбоо зохион байгуулалтын асуудлаар салбар зөвлөлүүддээ албан даалгавар хүргүүлж байгаа аж.
МоАХ-ны салбар байгууллагуудын бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааны журамд “Аймаг, дүүргийн Ардчилсан холбоо нь сум, хорооны Ардчилсан холбооноос бүрдэнэ” гэж заасныг хэрэгжүүлэх үүрэг өгчээ.
Ингэхдээ сум, баг, хороо, хэсгүүдэд МоАХ-нд шинээр элсүүлсэн гишүүдийн тоог нэгтгэж, арваннэгдүгээр сарын 10-ны дотор шинэчлэн зохион байгуулалт хийхийг даалгасан байна.
Салбар нэгж байгуулсан тухай мэдээллээ арваннэгдүгээр сарын 15-ны дотор МоАХ-ны Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг үүрэг болгож албан бичиг илгээжээ.