Хоёр тэрбум төгрөг мартаад ийм албан тушаалд тэнцэж болохгүй биз дээ.
Асуух эрх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцож байна.
УИХ-ын намрын чуулган эхэллээ ярих сэдэв маш их байна. Үүнээс хамгийн эхлээд бие даагчдын зөвлөл намрын чуулгантай зэрэгцэн хэвлэлийн хурал хийсэн. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбоотой. Энэ удаад яагаад сайдыг огцоруулах ёстой гэж үзэв?
-Долоо хоног бүрийн даваа гаригт бид мэдээлэл хийдэг. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцоруулах асуудалтай холбоотой бие даагчдын зөвлөл дэмжинэ гэсэн шийдвэрт хүрсэн. Зөвхөн О.Баасанхүү гишүүний тавьж байгаа асуудлаас гадна хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа асуудал бол Оюутолгойн ашиггүй гэрээний асуудал.
Сангийн сайдын түр хугацаанд орлосон үед юу болов Дубайн гэрээг баталгаажуулвуу гэх мэт хардлага төрүүлж байгаа учир сайдыг огцоруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. 2014 оны Эдийн засгийн гүйцэтгэлийг харахад бид дэлхийд эхний гуравт явж байгаа. Тэгсэн хэрнээ өрийнхөө үзүүлэлтээр хамгийн өртэй 10 орны наймд нь яваа.
Яагаад ийм туйл болчихов. Үүний гол шалтгаан бол сайдын хийсэн Оюутолгойн ашиггүй гэрээтэй холбоотой. Учир нь Оюутолгойн ачигдаж байгаа бүтээгдэхүүнийг тооцхоор дэлхийд тэргүүлэх байр эзлээд, авч байгаа буюу нийт борлуулалтын орлогын таван хувийг авдагаа тооцвол өр зээлийн жагсаалтад ордог. Ийм гэрээ хийснийхээ төлөө юун тэр их хурлын дарга байх вэ? Тоглоом хийж байна. Хоёр тэрбум төгрөг мартаад ийм албан тушаалд тэнцэж болохгүй биз дээ. Энэ бол ёс суртахуунгүй зүйл гэсэн утгаар нь огцоруулах нь зүйтэй гэж үзсэн.
Тэр хүнийг ЗГХЭГ-ийн даргаар санал оруулж байхад хааж болоогүй юм уу?
-Бид гурав эсэргүүцсэн шүү дээ. Бид гуравын саналыг аваагүй. Та бүхэн санаж байгаа Сайд С.Баярцогт хэлэхдээ “Би ахиж алдаа гаргахгүй, сайн ажиллана, Монгол төрийн төлөө зүтгэнэ” гэсэн. Тэгсэн болсонгүй.
Энэ удаагийн О.Баасанхүү гишүүний санал мөн газар авахгүй унах төлөвтэй юм биш үү?
-Унах эсэх нь хамаагүй, гол нь бодит үнэн, төрийн нүүр царай иргэдэд ойлгомжтой байх ёстой.
Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүнийг асуудлыг өргөн барихгүй гэсэн дүгнэлт гаргасан. Та санал нэгдэж байгаагаа хэлсэн.
-Тийм үнэн. Учир нь цэц 20 хэдэн жил Монголын төрөөр тоглосон мэт болчихлоо. Аль эсвэл тэнд удаад зөнөглөөд ирэхээр ийм дүгнэлт гаргаж байна уу, улс төрийн захиалга хийж байна уу? Гэсэн асуулт гарч байна. Өнөөдөр хардалт дагуулсан асуудал бол цэц 300 гаруй сая төгрөгийг ойгоо тэмдэглэх нэрээр авилга авсан гэх мэдээлэл гарч, шалгахаар ажлын хэсэг томилогдлоо. Сүүлийн үеийн цэцийн шийдвэр улс төрийн захиалга байж болзошгүй.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....