Итгэлцэл хураагдахын хэрээр хорогдох өдрүүд бас байдын байна
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар оролцож байна.
Нэвтрүүлэгт тавтай морил.
-Их баярлалаа. Урьж оролцуулсанд таатай байна. Мөн үзэгчиддээ оройн мэнд хүргье.
Би таныг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга байхаас мэдэж эхэлсэн. Түүнээс хойш маш хурдтай карьер мөртлөө, маш хурдтай уналт харагдаж байна. Та санал нийлэх үү?
-Миний хувьд бол Монгол улсын төрийн албанд чамлалтгүй удаан 15 жил ажилласан. Гэхдээ төрийн өндөр албан тушаалд, захиргааны мэргэжлийн ажлыг хийж явсан. Мэдээж гэхээр улс төр эрсдэл. Тэр эрсдэл рүү би өөрөө орсон. Эрсдэлтэй нүүр тулсан. Эрсдэлээ үүрсэн хүлээсэн.
2012 оны сонгуулиас хойш гурван жилийн дараа намаасаа гарлаа. 2012, 2013 онд намынхаа хүнд үед хичээж ажилласан. Дараа нь 27-р их хурал дээр намын дүрмийн шинэчлэлд өөрчлөлт хийж өгсөн. Ингээд мэдээж сонгуульд өрсөлдөөд удирдлагын багт багтаагүй ингээд явсан даа.
Та хэдэн онд МАН-д элссэн юм бэ?
-1998 онд элссэн. 1997 онд Төмөр гишүүн санал тавьж байсан. МАН түүхэндээ анх удаа ялагдсан байсан. Тэр үед сэтгэл зүрх, үзэл санаагаар ойрхон байна гээд шийдэж байсан. Намын хорооруу очоод бүртгүүлж анх батлахаа авч байсан юм. 17 жил батлахаа өвөртөлсөн.
Энэ намын хайр халамжийг багагүй амссан гэж бодож байгаа? Албан тушаал авсан, нэрийн өмнөөс сонгуульд оролцож байсан ч 17 жилийн дараа батлахаа өглөө. Яагаад өгөх болов?
-Хүний амьдралд нэг л зүйл чухал байдгыг ойлгож байна. Тэр нь итгэлцэл. Бүх хүмүүстэй харилцхад итгэлцэл, хоорондоо санал нэгдэх нь итгэлцэл. Итгэлцэл хураагдахын хэрээр хорогдох өдрүүд бас байдын байна. Өнгөрсөн хугацаанд хоёр жил нилээн бодож явлаа. МАН-ын генсект дэвшихээс гадна олон үйл явдал болсон. Ж.Мөнхбат надтай уулзаж байсан.
Намын дүрмийн ажлын хэсгийг ахлаад явсан. Нэмээд хэлэхэд М.Энхболд даргатай ойрхон ажил үүргийн харилцаатай байсан гэж хэлж болно. Тэгээд итгэл сулраад яаж дахин хамтран ажиллах бэ дээ. Гэхдээ нэг зүйлийг оруулахгүй байгаа. МАН-ын зохион байгуулалт, удирдлагын арга барил тогтсон алдаа дутагдал, хандлагыг мэднэ. Үүнийг дурьдаад байх хэрэггүй. Тооцоод бодоод үзэхэд надад хийх ажил бага, орон зай бага юм байна гэж бодсон.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...