Ж.Сүхбаатар МАХН-д элсэхээр боллоо
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар
2015.10.19

Ж.Сүхбаатар МАХН-д элсэхээр боллоо

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-ын гишүүнээс татгалзаж, МАХН-д элсэхээр болжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Н.Энхбаяр даргатай уулзан МАХН-ын гишүүнчлэлээ сэргээн, элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, аравдугаар сарын 20-ны өдөр буюу БНМАУ-ын Тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын 70-н жилийн ойн түүхт өдөр Хувьсгалт намын батлахаа 17 жилийн дараа дахин хүндэтгэлтэйгээр олонтойгоо хамт гардан авахаар болов" хэмээн бичсэн байна.