Өндөр өртөгтэй эмчилгээг ЭМД-аас санхүүжүүлэхийг судална
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.10.14

Өндөр өртөгтэй эмчилгээг ЭМД-аас санхүүжүүлэхийг судална

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар өнөөдөр /2015.10.14/ уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар харилцан санал солилцов. Эрүүл мэндийн даатгалтын тухай хуулинд өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хамааруулж баталсан юм.

Байнгын хорооны дарга Д.Батцогт энэ үеэр дээрх багцад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны тодорхой зардал, бөөрний гемодиализийн эмчилгээ, элэгний С вирусын эмчилгээний зардлыг зорилтод бүлгийнхэнд  олгох асуудлыг судалж, Байнгын хороонд танилцуулахыг үүрэг болголоо.

Өндөр өртөгтэй эмчилгээг ЭМД-аас санхүүжүүлэхийг судална