Зуунмодод 100 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээлээ
Зуунмодод 100 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээлээ
2015.10.12

Зуунмодод 100 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн Төв аймгийн “Боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөр”-ийн ажлын явцтай танилцлаа.

Тэд Монгол Улсын гавьяат багш Ж.Намсрайн нэрэмжит, БСШУЯ-ны харьяа үндэсний лаборатори “Хүмүүн” цогцолборын ажлын явцтай танилцсан юм. Уг сургуулийн В байранд нийт 1120 хүүхэд сурдаг ажээ. Уг сургуульд нийт бага ангийн 35 бүлэг хичээллэдэг бөгөөд үүний хоёр нь цэцэрлэгийн бүлэг аж.

Энэ талаар сургуулийн сургалтын менежер Ж.Туяагэрэл “Японы бага сургуулийн бүтэц зохион байгуулалтын дагуу цэцэрлэг, сургууль гэсэн энэ загварын байрыг Төв аймагт БСШУЯ, Азийн хөгжлийн банкны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”-ийн хөрөнгөөр анх уцаа байгуулсан. Үүний дагуу 2006 оноос одоог хүртэл тус бүр нь 25 хүүхэдгэй цэцэрлэгийн хоёр анги хичээллэж байгаа.

Энэ бүлэгт хичээллэж байгаа хүүхдүүд, цэцэрлэгт сураад ирсэн хүүхдүүдийг бодвол илүү биеэ даадаг” гэсэн юм. “Хүмүүн” цогцолбор сургуульд нэг ангид 30-35 сурагч хичэаллэдэг байна. Үүднээсээ эхлээд сургуулийн бүхий л ханаар сурагчдын хийсэн наамал, шүлэг, дуу, гар урлалын бүтээлийг байрлуулжээ.

Учир нь уг сургуульд спорт, урлагийн 78 төрлийн дугуйлан хичээллзж, сурагчид нь бүтээлээрээ ийнхүү үзэсгэлэн гаргадаг аж.

Аймгийн төвөөс зайдуу Зуунмод сумын бүрэн дунд IV сургууль оршино. Төвөөс алслагдсан уг сургууль 2010 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар, СЭХГ-аас хэрэгжүүлсэн байгальд ээлтэй ногоон технологийг бий болгох, төслийн хүрээнд газрын гүний дулаан ашиглаж халдаг Монголын анхны сургууль болжээ. Сургуулийн захирал Ө.Дуламсүрэн “Манай сургууль аймгийн төвөөс зайтай учир төвийн дулаанд холбогдоогүй.

2013 оноос өнөөг хүртэл газрын гүний дулааныг ашиглан 7965 шоо метр хоёр давхар барилгыг халааж ирсэн. Уурын зуухны сарын халаалтын хөлсөнд төсвөөс дунджаар 105 сая төгрөг гаргадаг байлаа. Харин газрын гүний халаалтын системийг ашигпаснаар сард цахилгааны зардалд дунджаар таван сая төгрөг зарцуулдаг болсон” гэлээ.

Мөн уг сургууль Монгол Улсад зургаан настай хүүхдэд үйлчлэх автобус анх удаа гарган ажиллаж байгаа аж. Ингэснээр аймгийн төвөөс сургууль руугаа явдаг бяцхан хүүхдүүд аюулгүй ирж очин эцэг эхчүүд, хүүхдүүддээ санаа зовох асууцалгүй болсон хэмээн иргэн Л.Нямжав ярьж байлаа. Уг автобус нь 2014 оны хичээлийн жипээс эхлэн Зуунмод сумын алслагдсан IV, V сургуулийн зургаан настай 51 сурагч, таван бапиийг хичээлийн өдрүүдэд сургуульд нь хүргэж, авах зэргээр үйлчилж байна.

Мөн Зуунмод сумын Баянхошуу баг нь байгуулагдсан цагаасаа хойш зориулалтын цэцэрлэггүй өдийг хүрчээ. Харин өнгөрсөн баасан гарагт уг багт дөрвөн бүлэгтэй, 100 хүүхдийн “Бумбардай” цэцэрлэг нээлтээ хийлээ.

Төв аймаг нь нийт 16 мянга орчим хүнтэй бөгөөд үүний 1154 нь нэгээс таван настай хүүхдүүд байдаг аж. Аймгийн Боловсролын хэлтсийн дарга С.Нямдорж “Одоогийн байдлаар 2-5 настай 1020 хүүхэд цэцэрлэгг явж байгаа. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насны хүүхдүүд 100 хувь хамрагдаж байгаа гэсэн үг” гэв.