Гуравдугаар сургууль шинэ байрандаа орлоо
Монголын ууган сургуулиудын нэг болох гуравдугаар сургуулийн шинэ байрны нээлт боллоо.
1921 онд байгуулагдсан энэхүү сургуулийн барилгыг 2013 онд нурааж нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулжээ. Шинэ хичээлийн байр 960 хүүхдийн хүчин чадалтай, нийт 89 өрөө тасалгаатай, өдөр тутмын хичээл ордог 35 анги танхимтай 70 бүлэгт 2800 сурагч хичээллэх боломжтой аж. Тус сургуулийн шинэ байрны нээлтэнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нар оролцлоо.
Нээлтийн үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “ Сайхан сургуультай хүүхдүүд бусдаас илүү сайн боловсрол эзэмшиж чадна гэдэгт итгэж байна. Багш нартаа ажлын амжилт, хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү