
2015.09.01
300 хүүхэд цэцэрлэгтэй боллоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлагаар Дархан-Уул аймгийн нэгдүгээр багт 150 ортой хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ.
Мөн тус аймгийн 15 дугаар баг Хабитадад 100 хүүхдийн ортой 11-р цэцэрлэг ашиглалтанд оржээ.
Энэ жилийн хувьд 7,1 тэрбум төгрөгөөр цэцэрлэгүүдийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн аж.
Тус цэцэрлэгийг бүтээн байгуулахад дэмжин ажилласан нийт эцэг эхчүүд, хүүхэд багачуудад УИХ-ын гишүүн С.Ганбаатар талархлаа илэрхийлсэн юм.
Хабитадын 11-р цэцэрлэг