МАН-ын дарга МУИС-ийн хүндэт профессор болжээ
2012.10.03

МАН-ын дарга МУИС-ийн хүндэт профессор болжээ

Хэсэг бүлэг хүн, фракцад хэзээ ч үйлчлэхгүй хэмээн хатуу мэдэгддэг МАН-ын дарга Ө.Энхтүвшин МУИС-ийн хүндэт профессор болжээ. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн энэ сарын 1-ний өдрийн хурлын шийдвэрээр Монгол Ардын Намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд тус сургуулийн хүндэт профессор цол олголоо.  Тэрбээр энэ сургуулийг 32 жилийн өмнө буюу 1980 онд түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн юм.
Ууган их сургууль МУИС-д түүхийн салбарыг нээснээс хойш 52 төгсөлт хийж, үндэсний дээд боловсролтой 1700 гаруй түүхч мэргэжилтэн бэлтгэжээ. МУИС-ийн түүхийн салбарыг төгсөгчдийн дотор ШУА-ийн жинхэнэ гишүүн буюу академич зургаа, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ө.Энхтүвшинээс эхлэн түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) 23, боловсролын доктор (Ph.D) 134 төрсөн ажээ. Ө.Энхтүвшин нь эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвиснаас гадна 1990 оноос хойшхи өөрчлөлт, шинэчлэлийн жилүүдэд төр түших үйлсэд хүчин зүтгэж буй түмэндээ үнэлэгдсэн төрийн түшээ билээ. МУИС түүний улс орныхоо хөгжилд оруулж буй гавьяаг нь өндрөөр үнэлэн зургаа дахь хүндэт профессор цолоо олгосон байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.