“Тусгай элч” Д.Дагвадорж шагналаа гардаж авлаа
2012.01.04

“Тусгай элч” Д.Дагвадорж шагналаа гардаж авлаа

 Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар баримтлах бодлого, эрх зүйн үндэслэл боловсруулж, хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж төрийн энэхүү том шагналаар шагнажээ. Шагналыг БОАЖЯ-ны хамт олны өмнө БОАЖ-ын сайд Л.Гансүх гардуулж, баяр хүргэлээ. "Тусгай элч" Д.Дагвадорж нь төрийн албанд,тэр дундаа байгаль орчны салбарт тасралтгүй 30 гаруй жил үр бүтээлтэй, тогтвортой ажиллахдаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг судалгаа шинжилгээний талбараас төр, засгийн бодлогын түвшинд гаргасан гавьяатан юм.

Үдэж буй 2011 онд БОАЖЯ-наас Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөрийг УИХ-аар, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газраар тус тус батлуулсан. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар баримтлах эдгээр бодлого, эрх зүйн үндэслэлийг боловсруулж, одоо хэрэгжилтийг хариуцан ажиллаж байна.Уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөлөл, эрсдлийг бууруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс хагас тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч төсөв хуваарилагдаагүй. Гэсэн ч яамны санаачилгаар олон улсын санхүүжилт, бусад эх үүсвэрээр таван төсөл хэрэгжүүлж эхэлсэн ба энэ ажлыг "Тусгай элч" хариуцан зохион байгуулсан юм.