Ард түмний хүнсээр Миний Монголын сүү шалгарлаа
Ард түмний хүнсээр Миний Монголын сүү шалгарлаа
2015.10.07

Ард түмний хүнсээр Миний Монголын сүү шалгарлаа

Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, хүн амын хүнсний өргөн хэрэглээний өдөр тутмын хүнсэнд хэрэглэгддэг, нэмүү өртөг шингэсэн дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах хэлбэрээр олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгээс “Ард түмний хүнс”-ийг жил бүр шалгаруулдаг.

Энэ удаагийн  “Ард түмний хүнс” –ээр “Сүү” ХК-ийн “Миний Монголын сүү” –г Холбооны Удирдах зөвлөлөөс шалгарууллаа. Хүнсний манлай үйлдвэр Сүү Хувьцаат компани нь Миний Монголын сүүг 2011 оноос үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэж байна. Сүүлийн 3 жилд 44 сая тн сүү үйлдвэрлэж 70,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Монголын улсын сүүний Ууган үйлдвэр Сүү ХК нь 1958 онд анх нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан. Эдүгээ хоногт 200тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадсандаа бид баяртай байна. Үүний нэг баталгаа нь өндөр шалгуур бүхий олон улсын чанарын стандарт болох ISO 9001:2008чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

нийт 3500 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажилладаг

Тус компани нь “Малчны хотноос таны гэрт” гэсэн уриан дор нийт 3500 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажиллаж Монгол улсын хамгийн том сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгоод байна.