Эрчим хүчний үнэ, тээврийн зардал өрсөлдөх чадварт нөлөөлдөг
"Хөрөнгө оруулалтын чуулган"
2015.09.25

Эрчим хүчний үнэ, тээврийн зардал өрсөлдөх чадварт нөлөөлдөг

Монгол улсын ашигт малтмалын нийт нөөц нь 1-3 их наяд ам.доллараар үнэлэгддэг. 

Зэс, нүүрс, алтны хамгийн арвин нөөцтэй. Ашигт малтмалын арвин баялгийн ачаар хэдэн жилийн өмнөөс уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт цутган, эдийн засгийн 17 хувийн өсөлтөөр Монгол Улс дэлхийд тэргүүлж явсан үе бий.

Сүүлийн 10 жилд Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилд дунджаар есөн хувьд хүрч, нэг хүнд ноогдох орлогын хэмжээ дөрөв дахин нэмэгдэж, 4000 гаруй ам. долларт хүрсэн. Гэвч үүнээс үүдэн Монголын эдийн засгийн суурь хэт явцуу буюу ганц уул уурхайн салбар болж, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнээс шалтгаалан хэврэгшиж байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унахад л бидний амьдралд нөлөөлөх болсныг анзаарч эхэллээ.

Мөн дотоодын улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь бараг зогссон зэргээс улбаалан эдийн засгийн хямрал манай улсад нүүрлээд хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Хямралын үед Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжпийг дэмжих, бүс нутгийн ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор

"Эрдэнэс Монгол” ХХК нь Азийн Хөгжлийн банктай хамтран, Төь Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (САКЕС)-ийн "Хөрөнгө оруулалтын чуулган"-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус чуулганд 26 улсын 350 гаруй төлөөлөгч болон дотоодын томоохон хөрөнгө оруулагч нар оролцож, бүс нутгийн орнууд хамтран ямар шинэ бизнес, шинэ хөрөнгө оруулаптын боломж байгааг хэлэлцэв.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажил-лагааны хөтөлбөр болох (САКЕС) нь Европ, Азийн газар нутагт худалдаа, арилжаа наймааг дэмжих зорилгоор 10 улсыг нэгтгэсэн түншлэл юм.

Чуулга уулзалтын ач холбогдлын талаар "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан

Гадаад зах зээл хүнд байгаа нөхцөлд манай бараа бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй байна.

"Монгол Улс нь далайд гарцгүй орон. Үйлдвэрлэсэн бараа
бүтээгдэхүүнээ бүс нутгийн зах зээлд гаргахын тулд дэд бүтэц шаардлагатай. Олон улсын зах зээлийн үнэ, жишгээр борлуулах боломжийг ч хайж байна. Гадаад зах зээл хүнд байгаа нөхцөлд манай бараа бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй байна. Шинээр авто болон төмөр зам ашиглалтад оруулж, тээврийн зардлыг 50 хувь багасгавал ашигтай ажиллах боломж дотоодын компаниудад олдоно.

Дэд бүтцийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн хил дамнасантөслүүднь Монголын бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх учраас энэ хөрөнгө оруулалтын чуулганыг хийж байна. Хоёр хөрш болон бусад бүс нутгийн оронтой дэд бүтцийн хил дамнасан төслуүдийг хамтарч хэрхэн хэрэгжүүлэх вэ.  

Мөн хөрөнгө оруулалтыг яаж босгох, санхүүжилтийн өртгийг хэрхэн бууруулах талаар гэрээ хэлцэл хийж байна. Зөвхөн дэд бүтцийн салбарт биш, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарын дотоодын компаниудад бүс нутгийн хэмжээнд бизнес хийх боломжийг нээж өгөхийг зорьж байна. Монголын өрсөлдөх чадварын хамгийн гол чөдөр бол эрчим хүчний үнэ болон тээвэрлэлтийн зардал юм.

Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварын гол нь ложистик, тээвэр, маркетинг, санхүүжилтийн асуудлыг цогцоор шийдвэрлэх явдал юм. Ингэснээр манай бүтээгдэхүүн олон улсын зах зээлд хямд үнээр өрсөлдөх чадвартай болно. Үүний тулд төмөр болон авто замын, хил, гаалийн бүсчилсэн олон төслийг
(САКЕО-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл нь Монголын компаниудад ашиг тусаа өгнө. Тийм учраас манай "Эрдэнэс Монгол" компани энэхүү хөрөнгө оруулалтын уулзалтыг зохион байгуулж байна" гэв.

Чуулга уулзалтын үдээс хойшхи хуралдаанд Монгол Улоз1н Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 

(САКЕС)-ийн орнуудтай хамтран бизнес эрхлэх, олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзах боломжийг Монголын бизнес эрхлэгчдэд олгох арга хэмжээ зохион байгуулж буй "Эрдэнэс Монгол" компани, Азийн хөгжпийн банк болон оролцсон бүх хүнд талархал илэрхийлэв.

Чуулга уулзалтын ач холбогдлыг үнэлж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Азийн хегжлийн банк нь сүүлийн 25 жилийн хугацаанд манай улсын хөгжлийн гол түнш байж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэн. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, тус хөтөлбөрийн гишүүн орнууд болон хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах сонирхолтой байна. Монгол Улс эдийн засгаа бэхжүүлэхийн төлөө үндэсний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (САКЕС) бол энэ бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийг дэмжих, ялангуяа ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөтөлбөр юм. Гишүүн орнуудын хувьд хөтөлбөрт хамрагдсанаар бусад оронтай үйл ажиллагаагаа уялдуулах нөхцөл боломж бүрдэж байна. Монгол Улс энэ хөтөлбөрийг эхнээс нь идэвхтэй дэмжиж оролцсон. Цаашид хамтран ажиллахыг уриалж байна" гэлээ.

Төв Азийн бүс нутагт хил дамнасан "Дэд бүтцийн төсөл" шаардпагатай төслийн нэг болоод байна. Төслийг хэрэгжүүлснээр Монголын бизнесийн компаниудын бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ.

Дэлхийн жишгээс харвал, Төв Азийн болон Зүүн хойд Азийн бүс нутаг интеграцчиллаар хоцорч буй. Жишээ нь, Европ тив гэхэд эрчим хүчний болон зам тээврийн нэгдсэн сүлжээнд холбогдсон, иргэд нь харилцан чөлөөтэй зорчдог. Хойд Америкийн чөлөөт бүсийн хүрээнд эрчим хүчний, тээврийн холболтыг хийсэн байдаг. Манай улсын хувьд Төв Азийн бүс нутагтай хэрхэн холбогдох талаарх бодлогоо тодорхойлох хэрэгтэй.

Дотоодын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан, бодлого тодорхойлж чадахгүй удсаар л байна. Жишээ нь, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн, 4000 мегаваттын цахилгаан станц байгуулж, гаргасан эрчим хүчийг урд хөршид худалдах төсөл 2005 оны үед яригдаж байсан. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд таг болсон төсөл сүүлийн үед амь орж байх жишээний. Монгол Улс хөгжихгүй байгаа гол шалтгаан нь ердөө л энэ. Нэгэнт хэлэлцэж тохирсон зүйлээ цаг хугацаанд нь хийдэггүй, биенээ татаж унагадаг зан хэзээ арилах юм бол.