Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн хөрөнгө оруулалтын анхны чуулган
2015.09.25

Хөрөнгө оруулагчдын өмнө Монгол нээлттэй

Ганц Монгол бус 10 улс хамтдаа, бас тус тусдаа хөрөнгө оруулагчдад юу санал болгох боломжтой талаараа мэдээлэл өгч, санал солилцон, хэлэлцэв.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн хөрөнгө оруулалтын анхны чуулган Улаанбаатарт болсон нь энэ.

Төв Азийн орнууд эдийн засгийн өсөлтөө түргэсгэх зорилгоор хамтран хэрэгжүүлдэг тус хөтөлбөрт Монгол, БНХАУ, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргыз, Тажикистан, Туркмөнистан, Узбекистан, Пакистан гэсэн 10 орон багтдаг аж.

Чуулганы нээлтийн үөэр "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан "Монгол Улсын ашигт малтмалын үнэлгээ гурван их наяд орчим ам.доллартай дүйж байгаа. Манай улсын бизнесийн өрсөлдөх чадварыг дэд бүтэц, эрчим хүчний сул хөгжил хамгийн их доош татдагийг өрсөлдөх чадварын тайлангаас харж болно. Бид олон улсын стандарт ханган, дүрмээр нь тоглож чадвал дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний компанитай болж чадна" гэж ярилаа.

Мөн тэрбээр "Хөрөнгө оруулагчид тогтвортой байдалд ихээхэн ач хопбогдол өгч байгаа" хэмээн тэмдэглэв. Үдээс хойш тус чуулганы индрээс Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, КАРЕК-ийн гишүүн орнууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Монгол Улс эдийн засгаа бэхжүүлэхийн тулд үндэсний хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна" хэмээн өгүүлсэн. Тэрбээр "Монгол Улс хөрөнгө оруулалтад тань нээлттэй" гэж үгээ төгсгөсөн юм.

КАРЕК-ийн гишүүн орнууд уул уурхай, эрчим хүчний арвин нөөцтэй бөгөөд эрдсийн бүтээгдэхүүний үнийн савлагаанд өртөмтгий гээд ижил "зовлон"-той аж. КАРЕК нь гишүүн улсуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд дөрвөн салбарт онцгойлон анхаардаг байна. Үүнд зам тээвэр, эрчим хүч, тээвэр, худалдааны салбар багтдаг гэнэ.

Худалдааны салбарыг дотор нь худалдааг хөнгөвчлөх (хил гаалийн асуудлыг шийдэх зэрэг, худалдааны бодлого гэж хуваадаг юм байна. КАРЕК-ийн шугамаар Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын коридорын нэг хэсгийг барьж дуусгасан билээ. Мөн одоогоор баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам барих төсөл хэрэгжүүлж буй.

Бусад оронтой холбоо тогтоох, улсынхаа хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах зорилгоор "Эрдэнэс Монгол", Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулсан чуулганд 26 улсын, 350 орчим төлөөлөгч, хөрөнгө оруулагч оролцсон. Тэдний зүгээс хил дамнасан төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг тодотгоод, хууль эрх зүйн тогтвортой орчин чухал гэдэгт санал нэгдэж байлаа.

Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Зоригт "Хөрөнгө оруулалт татах боломжтой нь ойлгомжтой. Монгол 170 орчим тэрбум тонн нүүрсний нөөцтэй тул эрчим хүч экспортлох боломж бий. Зам тээврийн хувьд Хятадын зүүн хойд хэсэг, Оросын Сибирийн бүс нутгийг холбох боломж бидэнд байна. Цааш Европ руу гарах бололцоо ч бий. Гагцхүү бодлогоо тодорхой болгох нь чухал.

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг 2010 онд баталсан ч огт хэрэгжээгүй. Хоёрдугаарт, бодлогоо тогтвортой байлгах хэрэгтэй. Гуравдугаарт, хувийн хэвшил болон төрийн байгууллагуудад мэргэжлийн боловсон хүчин байх шаардлагатай" хэмээн өгүүлэв. Тэрбээр дэд бүтцийн салбарт төр оролцох ёстой ч хувийн хэвшлийг дэмжих ёстойг онцолсон юм.

Товчхондоо, хувийн хөрөнгө оруулагчид мөнгөө алдах айдасгүй, тодорхой хэмжээний ашиг олно гэсэн итгэлтэй, засаг нь солигдохоор бодлого нь өөрчлөгдөхгүй гэсэн үнэмшилтэй байхыг хүсэж буй аж. Тэгвэл "General Electric International" компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт "Монгол Улс хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсан.

Хамгийн гол нь татварын болон хөрөнгө оруулах орчин урт хугацаанд тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголд ирээдүй байна гэж харж байгаа" гэв. Ирэх жил УИХ-ын сонгууль болохоос шалтгаалж хөрөнгө оруулагчид харзнасан, болгоомжилсон байдалтай байгаа ч Монгол Улсыг сонирхсон хэвээр гэдгээ хэлж байлаа. "General Electric"-ийн хувьд манай улсад цаашид төмөр зам, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж буй юм билээ.

-Азийн эрчмийн супер сүлжээ" төслийн ТЭЗҮ-ийг хийнэ

манай улсын зүгээс "Азийн эрчмийн супер сүлжээ" төслийг КАРЕК-ийн хүрээнд хэрэгжүүлэх талаар санал хүргүүлэх гэнэ.

Чуулганы хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хувийн хэвшлийг дэмжих, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай, хууль эрх зүйн орчныг ил тод, шударга байлгахад анхаарах хэрэгтэй хэмээн онцолж байв. Хэрэв гэрээгээ чанд мөрдөн, хэрэгжилтийг нь хангавал хамтарч ажиллах боломжтой юм байна.

КАРЕК-ийн хувьд аливаа төслүүдийг улс орнууд, бүс нутгийг хамарсан байх ёстой гэдэг аж. Тэгвэл манай улсын зүгээс "Азийн эрчмийн супер сүлжээ" төслийг КАРЕК-ийн хүрээнд хэрэгжүүлэх талаар санал хүргүүлэх гэнэ. Урд хөрш КАРЕК-ийн гишүүн учраас энэ нь боломжтой юм.

Энэ талаар Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудоржоос тодруулахад, "Маргааш (өнөөдөр) КАРЕК-ийн гишүүн орнуудын Сайд нарын хурлаар "Азийн эрчмийн супер сүлжээ"-ний ТЭЗУ-ийг боловсруулах төслийг хэлэлцүүлэн, ирэх таван жилийн төлөвлөгөөнд оруулах санал тавина. Уг төслийн ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай 1.7 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк буцалтгүй тусламж болгон өгөхөөр тохирч байгаа" гэв. 

Тус судалгааг хийхэд 2-3 жип шаардлагатай агаад бүс нутгийн орнуудын зөвпөх, шинжээчид оропцох юм байна. Хэрэв дээрх төслийг хэрэгжүүпэхээр бопбоп апь упсад хэр хэмжээний эрчим хүч нийпүүпэх, санхүүжиптийг нь хэрхэн босгох, диспетчерийн зохицуулалт ямар байх гээд опон зүйпийг шийдэх учиртай. Үүнд КАРЕК туршлагатай гэнэ. Нүүрс, сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй манай улс БНХАУ-аас гадна Япон, БНСУ-д эрчим хүч нийлүүлж, Зүүн хойд Азийн эрчим хүчний интеграцид оролцоход дээрх төсөл чухал ач холбогдолтой нь тодорхой.

Нөгөөтэйгүүр, Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ цаашид ч нэмэгдэж, 2030 он гэхэд дэлхийн нийт эрэлтийн дөрөвний нэг нь ногдох тооцоо бий учраас тэр. Түүнчлэн бүс нутгийн орнууд өндөр хөгжилтэй, мөнгөтэй, технологитой тул хамтран хэрэгжүүпэх нь чухал.

"Эрдэнэс Монгол" компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочупуу "Дэд бүтцийн, томоохон төслүүдийг урт хугацаанд хэрэгжүүлдэг учраас төр засаг тогтвортой байх ёстой. Хоёрдугаарт, Монгол Улс бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй. Уул уурхайгаа хөгжүүлэх боп төмөр замаа хааш нь тавих нь тодорхой байх учиртай.

"Эрдэнэс Монгол"-ын хувьд КАРЕК-тэй бүх тапаар хамтарч ажилпах боломжтой" гэв. Тус компанийнхан засаглал сайжруупахад КАРЕК-тэй хамтарч ажилпах сонирхолтой байгаа юм бипээ. КАРЕК нь төрийн өмчит компанийг удирдах ноу-хаутай учраас тэр аж.