Дэд бүтцийн асуудлуудаа шийдэж байж л дэлхийн зах зээлд гарна
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.04.20

Дэд бүтцийн асуудлуудаа шийдэж байж л дэлхийн зах зээлд гарна

Хүчирхэг доллар, хямд газрын тос ба бусад ашигт малтмал, хөгжиж буй орнуудын өрийн дарамт зэрэг нъ Дэлхийн банк, ОУВС-гийн энэ удаагийн уулзалтьш онцлох сэдэв болсныг ЗГМ сонин мэдээлсэн билээ.

АНУ-ын Вашингтон хотод бүтэн долоо хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн уг уулзалтад Монгол Улсаас Сангийн сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй    төлөөлөгчид оролцсон юм. Тэд Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд, Японы Сангийн сайд Таро Асо зэрэг нөлөө бүхий олон хүнтэй уулзсанаа ярьж байв. Мөн өнгөрсөн бямба гарагт Дэлхийн банкны группийн гишүүн байгууллага болох М1- СА буюу Олон талын хөрөнгө оруулЬлтыг баталгаажуулах байгууллага (ОТХОББ)-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах нь манай Засгийн газрьт хувьд маш чухал болохыг Ж.Эрдэнэбат сайд сануулсан бол ОТХОББ- ын гүйцэтгэх захирал Кейко Хонда “Бид Монгол Улс руу чиглэх хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана" гэлээ. Ингээд, Ж.Эрдэнэбат сайдтай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны түрүүнд ОТХОББ-тай гэрээ байгуулсанд хүргэе. Тус байгууллагын зүгээс дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг бүхий л салбарт хөрөнгө оруулалтын баталгаа гаргадаг юм байна. Ингэснээр манайд орж нрэх цаашдын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчихаад байгаа энэ гэрээ байгуулсан нь алхам боллоо. ОТХОББ салбар харгалзахгүйгээр баталгаа гаргаж өгдөг. Монголын хувьд бүх салбарт санхүүжилт багатай байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагч Монголд хөрөнгө оруулах гэж байгаа тохиолдолд ОТХОББ  баталгаа гаргах юм. Ингэснээр нэг талаас гадаадын хөрөнгө оруулалтын баталгаатай, найдвартай байдлыг бүрдүүлж өгнө.

Нөгөө талаас, санхүүжилтийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр босгох бололцоо бүрдүүлж байна. Энэ гэрээг байгуулснаар манай Засгийн газар ямар нэгэн эрсдэл хүлээхгүй. Засгийн газар зөвхөн тухайн хөрөнгө оруулалтыг хийх, баталгаа гаргах боломжтой, эсэх дээр зөвшөөрөл өгөх юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд энэ байгууллага баталгааг нь гаргаад явахаар байна.

Тээвэрлэлтийн зардал бусад оронтой харьцуулахад өндөр, өрсөлдөх чадвар сул байгаа
-Хөгжиж буй орнуудын гадаад өр сүүлийн зургаан жилд огцом өссөн учраас ам.долларын      ханшийн өсөлт өрийн дарамтыг нэмж байгааг ОУВС-гийнхан анхааруулж байна. Тэгвэл Монгол Улсын гадаад өр мөн хугацаанд бараг 10 дахин тэлж, 21 тэрбум ам.долларт хүрлээ. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг сүүлийн гурван жилд 50 орчим хувиар чангараад байна. Өрийн дарамтаа багасгах, болзошгүй өрийн хямралаас сэргийлэх төлөвлөгөө бидэнд бий юү ?

Гадаад валютын ханшийн өсөлт өрийн дарамтыг нэмж байна шүү дээ. Тиймээс төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, улмаар гадаад валютын ханшийн. өсөлтийг барих бодлого чухал байна. Энэ чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк’ ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагаас дэмжлэг туслалцаа хүсэж байгаа. Засгийн газар энэ тал дээр анхаарч ажиллаж, валютын ханш он гарсаар харьцангуй тогтворжоод байна. Валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг эерэг байлгах нь бидний гол зорилго. Ингэснээр төгрөгийн ханш тогтворжиж, сэргэж, валютын ханшийнэрсдэлээс хамаарсан гадаад өрийн дарамт ч буурна.

-Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ хямдарсан нь Монгол Улсын хувьд томоохон цохилт болж байна. Гэтэл бидэнтэй ижил нүүрс, зэс экспортолдог Австрали, Индонез, Чили, Перу зэрэг орны эдийн засаг харьцангуй сайн байна л даа. Та үүнийг юу гэж бодож байна?

Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ унасан нь уул уурхай түшиглэсэн эдийн засагтай бүх л улс оронд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Хамгийн гол нь, ханшийн савлагааны ийм эрсдэлээс хамгаалж чадаж байна уу, үгүй юү гэдэг чухал. Ашигт малтмалын үнэ хямдрах нь Монголын экспортын орлого, төсвийн орлогод шууд муугаар нөлөөлж байна. Тиймээс бид эрсдэлээс хамгаалах бодлогыг авч хэрэгжүүлэх ёстой. Гэвч үүнийг ойрын нэг, хоёр жилд хийнэ гэдэг хэцүү л дээ. Урт хугацааны асуудал.

Тухайлбал, энэ хүрээнд Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан байгаа. Уул уурхайн салбараас олсон орлогоо хуримтлуулж, эрсдэлээс хамгаалах сан бий болгох ёстой. Мөн уул уурхайн бус салбаруудаа хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх асуудал байна. Манай гол салбар уул уурхай, дараагийнх нь хөдөө аж ахуй. Тиймээс хөдөө аж ахуйн салбараа дэлхийн жишигт хүргэж хөгжүүлсэн тохиолдолд валютын орох урсгал ч нэмэгдэж, төрөлжих боломжтой.

-Эдийн засгаа төрөлжүүлэх, Баялгийн сан байгуулах талаар бид олон жил ярьж байна. Мөн дэлхийн зах үнийн хэлбэлзлийг дагаж өсөж, буурдаг эдийн засагтай байхгүйн тулд л бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан биш үү. Гэтэл түүнийгээ хэрэгжүүлсэн юмгүй, Тогтворжуулалтын сандаа хуримтлал бүрдүүлж шальсан юмгүй хоцорлоо. Яриад л байдаг, тэр бүхнээ хэзээ хэрэгжүүлдэг болох юм бэ?

2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг дагаад манай эдийн засаг ч хямарч байсан. Мэдээж тухайн үед ашигт малтмалын үнэ унасан нь Монголд нөлөөлсөн. Харин 2010 оноос дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ сэргэж, манай эдийн засаг ч өссөн. Бид ийм савлагаанаас л хамгаалж байх ёстой. Тэр чүүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай баталсан, Тогтворжуулалтын санд ч тодорхой хэмжээний  мөнгө хуримтлуулж байна. Мэдээж өнөөдрийн  эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даваад гарах   хэмжээний хангалттай эх    үүсвэр хуримтлагдаагүй байгаа л даа. Өмнө нь ашигт малтмалын үнэ өндөр байх үед төсвийн зарлагыг нэмэгдүүлэх байдлаар төлөвлөж ирсэн. Гэтэл үнэ уначихсан энэ үед тэр их хэмжээгээр гаргаж байсан зарлага, санхүүжилтийг төсвийн    орлогоор  хангахад түвэгтэй    нөхцөл     үүсчихээд байна. Тиймээс  л бид төсвөө эдийн засгийн бодит байдалтай уялдуулж төлөвлөх шаардлагатайг байнга яриад байгаа юм. Уул уурхайн салбарын өсөлт гэдэг цаг зуурын зүйл. Үүнээс эдийн засгаа хамгаалж байх нь манай улсын хэрэгжүүлэх хамгийн гол бодлого болчихоод байна.

-Манай ганц том худалдан авагч болох Хятадын эдийн засгийн өсөлт саарсаар байна. Гэхдээ Энэтхэгийн ДНБ-ий өсөлт хурдсаж, Ази, Номхон далай бүс нутагт түүчээлэх төлөвтэй. Тус улсын нүүрсний импорт л гэхэд сүүлийн нэг жил 30 гаруй хувиар өссөн байна. Энэ нь Монголд сайнаар нөлөөлөх боломжтой юу. Энэтхэгийг манай боломжит зах зээл гэж харж болох уу?

Манайх бол бүх л боломжит зах зээлийг ашиглах ёстой. Гэхдээ бидэнд зовлон бий шүү дээ. Нэгдүгээрт, далайд гарцгүй. Хоёрдугаарт, дэд бүтэц хөгжөөгүй. Монголын уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт зөвхөн хоёр хөршөөр л дамжиж явна. Гэтэл тээвэрлэлтийн зардал бусад оронтой харьцуулахад өндөр, өрсөлдөх чадвар сул байгаа. Тиймээс бид эхний ээлжид дэд бүтцийн асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатай. Хамгийн боломжит хувилбараар, хам- гийн хямд тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байж манай бүтээгдэхүүний         өрсөлдөх        чадвар сайжирна. Дараа нь дэлхийн зах зээлд гарах талаар ярих боломж бүрдэнэ. Түүнээс биш яг өнөөгийн нөхцөлд дэлхийн зах зээлд гарна гэдэг, ялангуяа уул уурхайн салбарт бол хүнд байгаа юм.

Валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг эерэг байлгах нь бидний гол зорилго
-ОУВС-гаас Японы эдийн засгийн энэ оны өсөлтийн таамгийг        дээшлүүлж, нэг хувь болголоо. Тус улсад хэрэгжүүлж буй мөнгөний хэт зөөлөн бодлоготой холбоо- тойгоор япон компаниудын гадаадад      хөрөнгө оруулах сонирхол нэмэгдээд байна. Энэ нь Монголд, ялангуяа тус улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийс- ний хувьд сайнаар нөлөөлнө биз дээ?

Тийм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Японы хөрөнгө оруулагчдыг татах боломжийг нээж өгч байгаа. Үүний үр дүнд тус улсаас орж ирэх хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Ер нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд анхаарч байгаагаа ярьсан шүү дээ. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, татварын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс хуулиудад өөрчлөлт оруулсан байгаа.

-Хямд газрын тос дэлхийн эдийн засгийн хувьд шинэ нөхцөл байдлыг бий болгосныг Дэлхийн банк, ОУВС-гийн уулзалтын үеэр ярьж байна л даа. Нефтийн үнэ хямдарснаар импортлогчорнууд хожиж, экспортлогчид хохирч байна. Харин Монгол Улсын хувьд энэ нь ямар нөлөө үзүүлж байна вэ?

Манайх нэг талаас нефтийн эцсийн бүтээгдэхүүн импортолдог ч нөгөө талаас түүхий эд экспортолдог орон. Цаашдаа бол газрын тос боловсруулах үйлдвэрлэлийг бий болгох шаардлагатай. Яг энэ цаг үед бол мэдээж газрын тосны үнэ унаснаар экспорт, төсвийн орлого буурч байгаа. Нөгөө талд, нефтийн бүтээгдэхүүний импортын татварыг сэргээсэн. Тиймээс төсвийн орлогын тал дээр газрын тосны үнийн уналт нэг их өөрчлөлт үзүүлэхгүй байгаа.

-Танд баярлалаа.

Валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг эерэг байлгах нь бидний гол зорилго