ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн Сангийн эрхлэгч Хат Доррис Барнеттыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд
2015.09.16

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн Сангийн эрхлэгч Хат Доррис Барнеттыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн Сангийн эрхлэгч Хат Доррис Барнетт тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.09.16/ хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд  ирэх 2016 онд Герман Улс ЕАБХАБ-ыг даргалах гэж байгаад баяр хүргээд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралд цаг, зав гарган оролцож байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв.

Хатагтай Хат Доррис Барнетт Улсын Их Хурлын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн найрсаг харилцаатай явж ирснийг онцлов. Мөн тэрээр хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чармайн ажиллаж байгааг дурдаад, эдийн засгийн харилцааг хөгжүүлснээр хоёр талын харилцаа улам өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэж буйгаа тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсад эрчим хүч, ялангуяа сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд та бүхний дэмжлэг чухал гэдгийг онцлов.

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ оны эхний улиралд манай улс ЕАБХАБ-ын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны форумыг анх удаа удаа даргалсан. Тус фоурмыг даргалахад Германы зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийллээ.

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.