Монголдоо Брендийг  бүтээе гэсэн сэтгэл “Хөөндий”-г бий болгосон
Хорол коллекшн ХХК Захирал Г.Хүрэлсүх
2015.09.02

Монголдоо Брендийг бүтээе гэсэн сэтгэл “Хөөндий”-г бий болгосон

Vip76.mn сайтаас Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран “Мэдлэг шингэсэн Жижиг дунд үйлдвэрлэл” гэх хэлэлцүүлгийг  өрнүүлж байгаа билээ. Хэлэлцүүлгийнхээ хүрээнд Арьс ширийн урлал бүтээгдэхүүнээр Монголдоо түүчээлэн ажиллаж буй Хорол коллекшн компанийн захирал Г.Хүрэлсүхтэй  ярилцлаа. Тэрээр бидний мэдэх “Хөөндий” гутлын брендийг гаргажээ.

-Компани байгуулагдсан түүх, яагаад ийм үйлдвэрлэл/үйлчилгээ явуулах болсон талаараа ярихгүй юу? Үйл ажиллагаагаа эхлэхийн тулд ямар судалгаанууд явуулсан бэ? 

Манай компани 2010 онд Хорол коллекшн нэртэйгээр үүсгэж байгуулагдсан. Тухайн үед байгуулагдаж байхдаа хотын төвийн байрны подвальд эхнэрийн хамт гурван хүний бүрэлдэхүүнтэй  үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Анх компаниа байгуулахад санхүү болоод мэргэжлийн боловсон хүчний бэрхшээлүүд  тулгарч  багаж техникийн хувьд ганцхан үрэлгээний машинаас бүрдсэн 3 тооны техниктэй үйл ажиллагаагаа эхэлж байсан.

Тэр үед л “Хөөндий”  брендийг санаачилж  олон туршилт, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаагаа жигдлэж өөрсдийн эргэлтийн хөрөнгөөр техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтүүдийг хийсэн .  Харин 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл ажилласан цаг хугацаагаа харахад 30 аад хүний бүрэлдэхүүнтэй хэрэглэгчид болон ажиллагсдынхаа дэмжлэгээр үйл ажиллагаагаа жигд явуулж жилийн дөрвөн улиралд тохирсон гутал, цүнх мөн хүүхдийн сурагч цүнх гэх мэт бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Хөөндий брендийн гуталнууд

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн стандартад нийцсэн хүүхдийн Хөөндий брендийн сурагч цүнх

-Тэгэхээр Хөөндийд ямар шинэ санаа, санаачлага, технологи шингэж үндэсний үйлдвэрлэлд ямар хувь, нэмэр оруулж байна вэ?

Анх компаниа байгуулчихаад юу хийх вэ  талаар  маш олон бодол байсан. Мэдээж  эхнэр бид хоёрын хувьд Урлах эрдэм дээд сургуулийг арьс шир урлалын дизайнер мэргжилээр төгссөн юутай ч арьсан урлал хийж чадах ч ямар технологиор хийх талаар нилээд судалгаа явуулсан. Хамгийн гол нь  өөрсдийн боломж нөхцлөөр зөвхөн ганц хувь гутал захиалгын үйлчилгээ эрхэлж боломжийн орлоготой ажилладаг байв.

Тэгээд үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж эх орны үйлдвэрлэлд дорвитой хувь нэмэр оруулан цаашлаад Монгол брендтэй болох талаар судалгаа явуулсан. Монгол өвөлдөө -30 , -40 градус зундаа хэт халдаг,  хэзээ ч монголд л хийгээгүй бол хятадаас, өөр орноос, дулаан орноос ирж байгаа чанартай сайн гэж байгаа гутал монголд хэзээ ч тохирохгүй юм. Үүнийг хэн хийх ёстой вэ бид л хийх ёстой гэж шийдэж эрэл хайгуул хийсэн.

Монголд л хийгээгүй бол хятадаас, өөр орноос, дулаан орноос ирж байгаа чанартай сайн гэж байгаа гутал монголд хэзээ ч тохирохгүй юм.

Харин  2009-2010 онд  Оросоос бидний хэлж заншиснаар цааны годон гутал орж ирж байлаа. Хүмүүс дулаахан гэж их ярьдаг тэр нь ч ортой мэдээж цааны шилбэний арьсаар хийж байгаа шүү дээ. Гэхдээ тэр гуталд хэд хэдэн сул тал байсан л даа хэт үнэтэй, зарим нэг материал нь гаднаа цааны арьс хирнээ дотор тал нь хиймэл байх тал байдаг. Нөгөө талаар хэт өндөр үнэтэй авсан эд юмаа хүн муулахгүй байх талтай.

Монголын өвөл хэзээд хүйтнээрээ байна тийм учраас өвлийн гутал хийе яг монгол адууны арьсаар, монгол хониний нэхийгээр доторлоё мөн улыг нь ч монгол эсгийгээр уллаж хийе мөн дээрээс нь чанартай, сайн нь найдвартай Монгол брендийг гаргая гэж санаа олоод бүтээгдэхүүнээ туршаад тэр маань амжилттай хэрэгжиж маш олон хүний санаачлага сэтгэл зүтгэлээр “Хөөндий” брендийг бий болгож монголын зах зээлд нийлүүлж байна.

Анхны Хөөндий брендийн гуталны загвар.

-Танай компани юуг өөрийн үнэт зүйлсээ болгож, хэтийн зорилгодоо хүрэхийг тэмүүлдэг вэ?

Гол зорилго бол хэрэглэгчдэд найдвартай, эрүүл ахуйд нь нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг санал болгоход оршдог. Нөгөө талаас компанийн мэргэжлийн ажилтан, боловсон хүчин бол хамгийн үнэ цэнэтэй хүмүүс.

-Танай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн хувьд ямар үнэ цэнэтэй вэ? (байдаг л нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ юу, эсвэл зөвхөн танайхаас олж болох ямар нэгэн өвөрмөц, онцлогтой байна уу)

Үндэсний үйлдвэрлэл, Бренд байх ёстой гэж үзсэний үндсэн дээр “Хөөндий” гэх бренд гарсан. Энэ ч утгаараа хэрэглэгчдийн хувьд хамгийн ойр хэрэглээ дотно хэрэглээ болж чадсан. Тухайлбал үйлдвэрээс болон хэрэглээний явцад гарсан алдаа гэмтлийг манайх тэр тухайд нь засвар үйлчилгээг нь авч ажилладаг. Энэ хэрэглэгчдийн хувьд  өөрсдийн дулаахан Монгол сайн чанарын Хөөндий гуталд хандах хандлагад нь их нөлөөлсөн байх.

-Танай компани хэдэн хүнийг ажлын байраар хангадаг вэ? Ажилчдадаа хэрхэн санаа тавьдаг вэ? (Танай компанийн хувьд ажилчид гэдэг зүгээр хөлсний ажилчид уу, эсвэл компанийн оршин тогтнох үндэс болсон үнэт зүйлс үү?)

Одоогийн байдлаар 30 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Ажилчид бол байгууллагын хамгийн үнэт зүйл хөдөлгөгч хүч байдаг. Ажилчдынхаа нийгмийн байдалд байгууллагын зүгээс анхаарч аль болох  нийгмийн даатгалд 100% хамруулах ядаж л хөгширч тэтгэвэрт гарахад, хүүхэдтэй болоход хүртэл листний мөнгө авах, лизинг болон бусад зээл үйлчилгээнд хамрагдахад нь урьдчилгааг нь байгууллагын зүгээс гаргаж дэмждэг. Ихэнх ажилчид маань залуу хүмүүс байдаг мэдээж залуу хүний амьдрал 0-ээс эхэлдэг бүх зүйлээ босгож амьдрахад нь хөгжихөд нь санаа тавьж ажиллаж байна.

Ихэнх ажилчид маань залуу хүмүүс байдаг 
-Маркетинг, менежментдээ ямар арга, технологиуд ашигладаг вэ ?

Ер нь бол маркетинг хийхэд учир их бий. Цаг нь болоогүй байхад маркетингийн бодлого хэрэгжүүлэх нь тийм ч оновчтой биш буруутаж болдог. Тэр талаас нь эхлээд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулья, дараа нь маркетингийнхаа асуудлыг хийх хэрэгтэй. Яг үнэндээ манай салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд түүхий эд материал байдаг харахад сайхан зүйл үйлдвэрлэж болно гэвч дараа нь хэрэглээнд нэвтрээд очиход хэрэглэгчдийн дургүйцэл таагүй сэтгэгдэл төрөхөд нь нөлөөлдөг арьс нь нороод хэлбэрээ алдах асуудал гэх мэт. Тийм учраас маркетингийн бодлого явуулахад энэ нь маш нөлөөтэй байдаг  их бодож үзэх хэрэгтэй. Яг одоогоор өнөөдөртөө зориулаад маркетингийн бодлогоо хэрэгжүүлж олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ толилуулж байна.

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ямар арга хэмжээ авдаг вэ ?

Эдийн засгийн хүндрэлийн үед бид нар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 30-40 хувиар бууруулж тоо ширхэгийг нь нэмж ажиллаж байна. Иргэдийн худалдан авах чадвар  буурч байхад аль болох хямд бас чанартай байхыг зорилгоо болгож ажиллаж байна.

-Цаашдаа танай компанийг ямар ирээдүй хүлээж байна вэ ? Сонгосон зах зээл тань тогтвортой өсөлт, хөгжлийг хангана гэдэгт итгэлтэй байна уу?

Монголд гутал арьсан эдлэлийн үйлдвэрлэл үйлчилгээний зах зээл бол маш боломжийн санагддаг чамлахаар зах зээл биш л дээ. Зах зээл дээрх хэрэглээгээ аль аль талаасаа хангаж ажиллах юм бол ирээдүйтэй салбар юм.

 Зах зээл дээрх хэрэглээгээ аль аль талаасаа хангаж ажиллах юм бол ирээдүйтэй салбар юм.
-Төрийн оролцоо хэр хэрэгтэй  байна вэ ?

Эх орны хөгжилд үйлдвэрлэл маш чухал нөлөө үзүүлдэг. Үйлдвэрлэл эрхлэхгүй, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй гэдэг нь маш утгагүй асуудал. Бүх юм импортоор орж ирж гадны харьяат болно гэсэн үг. Арай гэж авч байгаа цалингаа гадагш урсгаж гаднаас зүгээр л хог оруулж ирээд байна гэсэн үг. Гадагш урсгаж байгаа мөнгө маань эргээд сайхан гутал хувцас мэт орж ирж байгаа боловч эд маань хуучраад хэрэглээ нь дуусч хог л болж үлдэж байгаа хэрэг шүү дээ тийм учраас мөнгөний эргэлтийг гадагшаа гарахаас сэргийлж дотооддоо худалдан авалтыг дэмжих хэрэгтэй байна.

Төрөөс дэмжих хэрэгтэй гэхдээ дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй энэ хямралын үед авсан зээлийн эргэн төлөлт гэх мэт асуудлууд байдаг болж байгаа газар бий болохгүй байгаа ч газар бий зээл авсан боловч асуудалтай газрууд багагүй байгаа энэ их хямралын үед зээл өгчихлөө цаашид ахин яах вэ гэдгээ эргэн харж явахгүй бол нэг зээл өгсөн улсаас дэмжсэн  дараа нь үгүй гэж хэлж болохгүй мөнгөө хурдал хурдал гэж ярьж болохгүй юм.

Эргэж тойрч яаж байна одоо  гэж үйл ажиллагаатай нь уялдаатай хамтын ажиллагаатай байхгүй бол зарим үйлдвэрлэл эрхлэгчдэд хэцүү шүү дээ манай хувьд олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг тулдаа хямралын үед арай л дээр байна нэг төрлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд энэнээс ч хэцүү л байгаа шүү дээ.