ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.08.22

Халх голд анх удаа гурвалжин будаа тарьсан

ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.

Та өчигдөр Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаад ирлээ. Хэдэн га-д тариалалт эрхэлж байна вэ ?

42 мянган га газарт тариалан эрхэлж байна. Энэ нутгуудад ажиллаж байгаад ирсэн, зуншлага сайтай байгаа. Гурвалжин будааг анх удаа тарьсан.

Гурвалжин будааг Япон руу экспортод гаргах боломжтой гэсэн. Мөн төмс хүнсний ногоог Зүүн хойд Ази руу гаргах хэр боломжтой вэ ?

Боломжтой. Гэхдээ экспортод гаргахаас гадна дотооддоо экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай байгаа. Зүүн бүсэд Халх голын орчимд тариалалт эрхэлдэг. Чөлөөт бүсэд тариалангийн нутаг яаж ажиллах вэ гэдэгтэй танилцаж байгаад ирсэн.

Тухайлбал чөлөөт бүстэй газар яаж ажилламаар байна вэ ?

Хяналт шалгалт хийгдээгүй байна. Халх голын чөлөөт бүс болсноор нарийн горим, дэглэмд ажиллах  ААН-үүд л тэнд үйл ажиллагаа явуулна.

                       Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү