Өнөөдөр би хоноё
Эцэг эхчүүд жил бүр цэцэрлэгийн гадаа хоносоор
2015.08.20

Өнөөдөр би хоноё

Ер нь Нийслэл хотын ачаалал  хоёр сард биш найман сарын сүүл есөн сарын эхээр эхэлдэг гэвэл үнэнтэй хол зөрөхгүй байх.

Учир нь энэ үеэр шинэ хичээлийн жил эхэлж хот руу урсах хүн цуваа тасралтгүй хөвөрч, замын ачаалал ихсэн, балчир хүүхдээ цэцэрлэг ясилд оруулах гэсэн эцэг эхчүүдийн дүр төрх цэцэрлэг болгоны гадаа харагдаж байна.

Түүнчлэн автобусны чиглэл нь өөрчлөгдөж, шинэ системд шилжсэн нь дасахад нилээд хугацаа шаардагдах бололтой. Хаврын чуулганаар баталсан ард түмэнд хамгийн их наалдацтай хууль бол хүүххэд харах үйлчилгээний тухай хууль. Гэвч энэ оны төсөвд хөрөнгө оруулалт нь суутгагдаагүй учраас ирэх оны нэг сарын 1-ээс хэрэгжихээр баталсан. Магадгүй хууль нь хэрэгжихэд бэлтгэл цаг хугацаа нилээд хэрэгтэй хэмээн зөөлөн суудалд суудаг эрхмүүд хэлээд байгаа. Харин одоо нийгэмд тэр чигтээ “Хүүхдээ яаж цэцэрлэгт оруулах уу” гэсэн хүмүүсийн халаглал дүүрэн байна.

Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314 нийт 503 цэцэрлэгт 83575 хүхэд хамрагдсан. Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, хичээлийн жилийн эхэнд 32, ондоо багтаж 11 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно, төрийн бус өмчийн 399 нийт 630 гаруй цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа.

Түүнчлэн наймдугаар сарын 20-оос эхэлдэг бүртгэл энэ жил хугацаандаа эхэлсэн нь эцэг, эхчүүд өөрсдөө асуудал үүсгэн зохион байгуулж хонох, дараалалдаа хонож чадахгүй байгаа хүмүүсээс мөнгө төгрөг авдаг гэх зэргээр асуудлууд гаргадаг хэмээн хэлсэн.

Нэг талдаа үнэхээр ч тийм. Түрүүлж дугаар аван, хоцорч ирсэн нэгэндээ зардаг тухай мэдээ өнгөрсөн жил ч гэсэн гарж байсан нь энэ жил давтагдаж байгаа бололтой. Тэр ч бүү хэл долдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн БЗД-ийн 168, гуравдугаар цэцэрлэгийн гадна аав, ээжүүд дугаарлаж эхэлж.

Ингэхдээ өөрсдөө нэрсийн дарааллаар бүртгэл бичиж, үүний дагуу бүртгэ гэсэн шаардлагыг цэцэрлэгүүдийн удирдлагуудад тавьсан байна. Гэвч дээрх бүртгэл бичиж, дугаарлаж буй иргэдийн дунд цэцэрлэгийн насны хүүхэдгүй, харъяалалын биш хүмүүс байсныг БЗД-ийн боловсролын хэлтсийн дарга тодотгосон.

Энэ жил Улсын хэмжээнд хоёроос таван насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116 мянга 500 хүүхэд байгаагаас 78 хувь буюу 90 мянга орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтойг Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн.

Энэ л өдөр шөнөгүй дугаарлах шалтгаан болж байгаа юм. Өөрсдийнхөө ажиллах байраа мөнгө цохиод төсвөөс гаргуулаад барьчихдаг дарга нар алга дарам газар хэдхэн хүүхдэд зориулаад цэцэрлэг бариад өг гэхээр төсөв байхгүй, хүрэлцэхгүй хэмээн хэлдэг.

Гэтэл одоогийн байдлаар Монгол улс цэцэрлэгийн насны хүүхдээ орон байраар дутаахаар хэмжээнд хүрээгүй гэдгийг сүүлийн үед харуулж байгаа эдийн засгийн үзүүлэлтүүд илтгэдэг. Гэтэл жил бүр л хашааны гадаа дугаарлаж зогсох эцэг эхчүүд жилээс жилд нэмэгдсээр л байна. “Өнөөдөр хань нь хоноё чи явж хүүхдээ хар” хэмээн нэг нэгэндээ хэлэх эцэг эхчүүд одоог хүртэл дугаарласаар л байна. Улсын мөнгө идмээр байгаа бол ядаж цэцэрлэгээ барьчихаад ид л дээ зангиатай дарга нараа....