90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно
2015.07.27

90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247 мянга 104 хүүхэд байгаагаас 61 мянга 585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй аж. 

 Харин нийслэлд  74 мянга 900 хүүхэд байгаагаас 21 мянга 400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо байдаг.

Иймд эцэг эхчүүд цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхийг шаардах болсон. Харин нэг дор эдгээр хүүхдүүдэд шаардлагатай цэцэрлэг бий болох боломжгүй юм.  Тиймээс УИХ дахь Эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан, хаврын чуулганаар батлуулсан билээ.

Хууль ирэх есдүгээр сарын 1-ээс хэрэгжих юм. Хууль хэрэгжсэнээр 90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм.