20 орчим цэцэрлэг ашиглалтад орно
2015.08.14

20 орчим цэцэрлэг ашиглалтад орно

БСШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил хэчнээн цэцэрлэг шинээр барьж, хэдийг нь ашиглалтад оруулах вэ?

-2015 онд улсын 46 цэцэрлэг ашиглалтад орно. Есдүгээр сарын 1-нээс өмнө 20-иод цэцэрлэгийн барилгьш ажил дуусч, хүүхдүүдээ хүлээн авна. Түүнчлэн нийслэлд бага сургууль, цэцэрлэгийн 14 цогцолборын барилгыг энэ онд багтаан дуусгана.

Улсын    хэмжээнд цэцэрлэгийн насны 247 мянга гаруй хүүхэд бий гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 210 орчим мянган хүүхэд хамрагдсан нь нийт хүүхдийн 79 хувь юм. Харин энэ жил дээрх 46 цэцэрлэг ашиглалтад орсноор 6-7 мянган хүүхэд нэмэгдэж, нийт хүүхдийн 80 гаруй хувийг хамарна гэсэн үг.

-Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээр эцэг, эхчүүд хонон өнжин дугаарладаг. Энэ байдлыг хялбаршуулж, цахимаар бүртгэх боломжгүй юу?

-Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн Боловсролын газрын дарга 2013 онд журам гаргасан. Уг журмын дагуу явна. Цахим хэлбэрт оруулах, сугалаа сугалуулах зэрэг олон санал эцэг, эхээс ирж байгаа. Яамны зүгээс дээрх журамд өөрчлөлт оруулах эрхгүй. Тухайн аймаг, орон нутаг нь шийддэг. Хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн бүртгэл судалгааг өмнөх хавар нь хийдэг.

-Бүртгэл эхлэх үеэр хандив, хахуулийн мөнгө өсдөг. Үүнийг яаж хянах вэ?

-Хандив авсан цэцэрлэгийн эрхлэгч, удирдлагуудад хуулийн дагуу арга хэмжээ тооцно. Цэцэрлэгийн эрхлэгч хандив нэрийн дор хахууль авах юм бол эцэг, эх болон багш нар мэдээлэх хэрэгтэй. БСШУЯ- ны сайдын тушаалаар хичээл сургууль, ариун цэврийн хэрэглэлийн жагсаалтаас өөр зүйл авч болохгүй. Ангицэвэрлэгээ, фонд гэх нэрийдлээр эцэг, “эхээс мөнгө авах нь хууль бус үйлдэл. Харин эцэг, эхчүүд өөрсдөө санаачлаад ийм ажил зохион байгуулах боломжтой.

-Улсын цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд ямар нэг өөрчлөлт орох уу. Хувийн цэцэрлэгт улсаас хэдэн төгрөгийн татаас өгч байгаа вэ?

-Бид жил бүр аль болох нэмэх саналаа Засгийн газар, Сангийн яаманд хүргүүлдэг. Энэ жил төсөв нэлээд танагдсан. Тэглээ гээд хүүхдийн хоолны мөнгөнөөс хасахгүй. Хувьсах зардлын хувьд нэг хүүхдийн 76 мянган төгрөг бол өдрийн хоолны зардал 1650 байдаг. Хувийн цэцэрлэгт зөвхөн хувьсах зардлыг өгдөг учраас төлбөр нь өндөр байгаа юм.

-Хүүхдүүдийг хоёр нас хүрсэн сараар нь бус, оноор нь тооцож цэцэрлэгт авахаар болсон гэсэн, үнэн үү?

-Үгүй ээ. Есдүгээр сарын 1-нээс өмнө хоёр нас хүрсэн хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэж авна. Сургуулийн хувьд 2009 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэх юм