УИХ-ын гишүүнээр ажиллаж, Засгийн  газрын үйл ажиллагаанд хяналтаа тавиад явна
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.08.07

УИХ-ын гишүүнээр ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналтаа тавиад явна

МАН-ын зургаан сайдын оронд УИХ дотроосоо томилгоо хийх шийдвэрийг Ардчилсан намын бүлгээс гаргасан байна.

-Засгийн газарт гаднаас (УИХ-ын гишүүн бус) сайд олон байхаар УИХ- ын ажил, бусад үйл ажиллагаанд идэвхи муутай оролцдог. Санал хураахад кноп дарагддаггүй зүйл анзаарагддаг. Ардчилсан нам 2016 оны сонгуульд бие дааж оръё гэж байгаа нөхцөлд Засгийн газар маш хариуцлагатай ажиллах ёстой. Тиймээс Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байх нь зөв юм байна гэж шийдсэн.

-Таныг сайд болооч гэвэл...

-Би УИХ-ын гишүүнээр ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналтаа тавиад явах нь зүйтэйгэсэн бодолтой байгаа.