УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2015.08.06

АН үнэн төрхөө харууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тогтоолын төслөө танилцуулав.

Үдээс өмнө МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлаар байнгын хороод хуралдаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм.

Чуулганы үеэр  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Ардын намын зургаан сайд чөлөөлөгдөж байгаад өрөвдөх хэрэггүй. Өрөвдүүлэх ч хэрэггүй. Үнэхээр та бүхэн багаа хууллаа. Үнэн дүр төрхөө харууллаа гэдгийг л хэлмээр байна. АН дангаараа ч Засгийг авч явж чадахгүй, хамтраад ч чадахгүй ийм л хэмжээнд байна. Ерөнхий сайдыгаа ч дэмждэггүй, дэмжээд гаргаж ирсэн Ерөнхийлөгч нь хэрэггүй гэж байхад хүртэл үл тоосон. Та бүхний арга барил ийм гэдэг нь харагдаж байна. Нэг бол жигтэйхэн гуйдаг, эсвэл хөөгөөд явуулдаг. Хуурдаг, амладаг ,хүч түрдэг ийм арга барилтай.