УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.08.06

Том компанийн эрх ашгийг хамгаалах гэсэн хууль гаргаж байна

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ хуулийн төслийн дараа Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Том компанийн эрх ашгийг хамгаалах гэсэн хууль гаргаж байна гэж иргэд эсэргүүцэж байна. Яг үнэнчээрээ төрд татвараа төлөөд, ажиллаж байгаа ажилчдынхаа цалинг тавиад явж байгаа өчнөөн аж ахуйн нэгж байна. Гэтэл том компаниуд өнөөдөр ажилчдынхаа цалинг өгөхгүй байгаа шүү дээ. Ажилчдынхаа цалинг өгөхгүй байгаа компаниудын татварыг бүр тэглэнэ гээд явж байдаг.

УИХ-ын гишүүн Б.Болор: Өршөөлийн хуульд хамрагдсан аж ахуйн нэгжийн судалгааг харахад 50 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаачид байж. Энэ хууль батлагдсанаар хүндрэлтэй байгаа эдийн засаг сэргэх боломжтой гэж хууль санаачлагчид үзсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ хууль маань иргэдэд тэгш, шударгаар үйлчилж чадна гэж үзэж байгаа юу?

УИХ-ын гишүүн Б.Болор: Энэ талаар байнгын хорооны хуралдаан дээр маш их ярьсан.

 Чуулган үргэлжилж байна.