2015.08.06

Монголд 8000 гаруй хүн хоригдож байна

Өршөөлийн тухай хуулийг хаалттай хэлэлцлээ.

Монгол улс түүхэндээ хамгийн их буюу 8000 хоригдолтой гэдэг судалгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдсэн. Өршөөлийн хуульд хамрагдах хүмүүсийг урьдчилсан судалгаа гаргаж ялгавартай байдлаар хамруулах шаардлагатай байгаа аж.

Энэ талаар УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Залуучууд болгоомжгүйгээсээ болоод орсон тохиолдол их бий. Тийм хүмүүсийг шинэ хуулийн орчин үүсэхээс өмнө өршөөх нь зүйтэй”.

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Анх удаагаа гэмт хэрэг хийсэн, болчимгүй байдлаасаа болоод гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх чиглэлээр хуулийн ерөнхий үзэл санаа явж байгаа. Гэхдээ тодорхой асуудлуудыг авч үзэхгүй бол болохгүй” гэжээ.

  Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү