УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.08.05

Гахай болгох уу үнээ болгох уу

Ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.

 “Бизнес эрхлэгчид Хөгжлийн банкнаас зээл авч чадахгүй. Харин ч төрд төлөх байсан татварын мөнгөө 10 хувийн гэдэг тендерийн луйварчдад төлөөд авилга албан тушаалаар сүрдүүлж байгаа нөхдүүдийн зээл авсан том хүүний өрөнд нуруугаа нугалуулаад хэдэн хүнийг ажилтай орлоготой болгоод явж байгаа. Үнэхээр л шударга юм бол ил тод байдлын болон, өршөөлийн хуулин дээр улстөрчид орохгүйгээр санал авах хэрэгтэй.  Ажлын байрыг бий болгож хүмүүст цалин өгч байгаа баялаг бүтээгчдийг эргэн нэг хараад дэмжчих л дээ.  Бизнес эрхлэгчид, жирийн иргэд хуулийнхны хууль бус гох дэгээнд өлгөгдчихөөд байна.