Манай намаас ажилласан зургаан сайд хариуцлага хүлээгээд, нөгөө хэд нь үргэлжлүүлээд ажиллана гэдэг шударга бус
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.08.07

Манай намаас ажилласан зургаан сайд хариуцлага хүлээгээд, нөгөө хэд нь үргэлжлүүлээд ажиллана гэдэг шударга бус

Зургаан сайдыг огцруулбал Ерөнхий сайдыг, Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудал гаргаж тавина гэсэн агуулгатай үг олон сонсогдлоо?

-Ардчилсан намынхан бичиг цаас боловсруулахдаа тааруу юм л даа. Гаргаж байгаа үндэслэл нь “хамтын ажиллагааны гэрээг хангалтгүй гэж дүгнэсэн” гэж яриад байна. Гэтэл гэрээ хэрэгжүүлэгч нь Засгийн газар өөрөө шүү дээ. Засгийн газар танхимын зарчимаар ажилладаг. Тэгэхээр гэрээг биелүүлж чадаагүй гэдэг энэ үндэслэлээрээ энэ Засгийн газар хариуцлага хүлээх, гэрээний нөгөө тал болсон Ардчилсан намын сайд нар, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарын ажлыг хангалтгүй гэж дүгнээд огцруулах эрх зүйн үндсийг нээж байгаа юм. Өргөн барьсан бичиг нь ийм алдаатай юм билээ. Нөгөө талаас, үнэхээр хангалтгүй юм бол Засгийн газар танхимын зарчимаар хамтдаа хариуцлагаа үүрэх ёстой. Манай намаас ажилласан зургаан сайд хариуцлага хүлээгээд, нөгөө хэд нь үргэлжлүүлээд ажиллана гэдэг шударга бус.

-Ер нь Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал танай нам дотор яригдаж байгаа юу?

УИХ-ын дарга  болчихоод засгаараа тоглоод байдаг, энэ намаас дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч нь тэнд нэг юм яриад байдаг. Гурван тийшээ хараад суучихсан дүр төрх харагдаж байна. Бид энэ засагт үндэсний эв нэгдэл, үндэсний зөвшилцлийг бий болгож, том суурь асуудлуудаа цэгцэлье гэж орсон. Энэ итгэл маань харамсалтайгаар нурж байна. Үүнээс хойш ахиж ийм үндэсний зөвшилцөл, намуудын гэрээ гэдэг асуудлын тухай ярихад хүнд болж байна. Одоо л монголчууд нэгдэхгүй бол болохоо байлаа гэж ямар гоё гоё зүйл ярьж, матрын нулимс унагаад, хайрын захидал илгээж байлаа. Тэр нь бүгд худал байж. Үүний цаана бас л уул уурхай, эдийн засаг тойрсон цөөхөн бүлэглэлийн эрх ашиг байж. Хүссэнзүйл нь хангагдахгүй болохоор ийм алхам хийж байгаа юм.