Гэрээг 2 талаасаа хамтарч дүгнэх ёстой байсан
Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн МАН-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд та олон сайхан зүйлийг ярьж байсан. Харамсалтай нь богинохон хугацаанд мартаж Засгийн газраас МАН-ыг гаргая гэдэг өөрийн намын шийдвэрийг үг дуугүй дагаж энэ асуудлыг оруулж ирлээ. Энэ гэрээний талаар илүү тогтож ярих ёстой юм болов уу гэж бодож байна. Учир нь бид гэрээнд Засгийн газарт хамтарч ажиллаад, хийх ажлынхаа тухай маш тодорхой дурдсан. Гэрээг дүгнэхэд туйлын хариуцлагагүй хандлаа. Энэ гэрээг 2 талаасаа хамтарч дүгнэх ёстой байсан. Асуудал үүсээд сар гаруй болоход Засгийн газар энэ гэрээг дүгнэж болоогүй юм уу. Бид энэ гэрээг 50 орчим хувьтай байна гэж дүгнэсэн. Биелээгүй зүйл бий. Яагаад биелээгүй вэ гэдгийг тодорхой гаргаж байгаа.