Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын нэгдсэн чуулган
2015.08.06

Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд дараах байр  суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Саяхан л 12 сард хурал хийгээд хамтрахгүй бол болохгүй байна гэж байсан. Их сайхан сайхан зорилт дэвшүүлж байлаа. Том орд газруудаа улс орныхоо хөгжил, ард түмнийхээ амьдралыг өөд нь татахад тустай хэлбэрээр ашиглана гэж байсан. Яг хэлснээрээ энэ асуудлыг шийдсэн бол үнэхээр дэмжихээр байв. Бид ч бас ард түмний нэг. Хууртаж ханахгүй юм даа.   Засгийн газрын бүтцийг оруулж ирэхээс авхуулаад л энэ биш юм байна гэдэг нь харагдсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ зургаан сайд дотор сайн ажилласан сайд бий, муу ч ажилласан сайд бий. Муу ажилласан сайдуудаа нэн тэргүүнд солих ёстой юм болов уу. Сая Ардын намын хэлсэн үгнээс  явсанд нь баярлаж байна. Ашгүй нэг талдаа гараад ард түмэнд үнэн мэдээлэл, хариуцлага гарах гэж байна гэдэгт баяртай байна

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Засгийн газраас өргөн барьсан хуулийн 50 хувиас дээшийг нь Ардын нам эсэргүүцсэн байна.  Үүнийг яаж хамтарсан гэх юм. Н.Алтанхуягийн үед та нар ажил хийлгээгүй ш тээ.Чуулганы ихэнх хугацаанд сандал суудлын хэрүүл хийсэн шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:Дубайн гэрээн дээр олон тэрбум долларын луйвар юу болов оо гэсэн бичиг явуулсан. Үүний хариуг хэзээ өгөх вэ. Өгвөл өгсөн юм шиг, авбал авсан юм шиг ажилдаа ормоор байна. Сайн сайд байгаа. Хөдөлмөрийн сайд Хөдөлмөр эрүүл ахуйн нэмэлт өөрчлөлт дээр олон жил яригдсан зүйлийг оруулсан.  Мөн ажилтны эрүүл мэнд амь насны давхар даатгал оруулж ирсэн.  Дарханы зам гэж там байна. Энэ зам хэзээ дуусах вэ. Мөн төмөр зам, авто замын асуудлаар Төмөрхүү сайдаас хариулт авмаар байна. 

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.