Хөдөө аж ахуйн салбар халамжийнх биш, бүтээгч салбар
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.08.05

Хөдөө аж ахуйн салбар халамжийнх биш, бүтээгч салбар

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхимын зургаан сайдаар “дэнслэгдэж” байгаа энэ үед Монгол Улс ургац алдах уу. Цаашлаад гурилын үнэ тэнгэрт хадах уу. Эл сэдэв яригдаж эхэлсэн даруйд гурилын үнэ килограмм тутамд 80-100 төгрөгөөр нэмэгдлээ. Энэ нь үнэхээр ургац алдана гэсэн мэдээллээс болсон уу зэрэг сэдвээр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцахаар “Ярилцах танхим”- даа урьсан юм

-Стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ өнгөрсөн долоо хоногт килограмм тутамд 80-100 төгрөгөөр нэмэгдлээ. Нэмэгдэх шалтгааныг талууд олон янзаар тайлбарлаж байна. Тухайлбал, энэ зуны хуурайшилт. Нөгөө талаас яам тариаланчтайгаа ойлголцохгүй байна гэх. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?

-Ямар нэг тооцоо, судалгаагүй, дүн мэдээ гараагүй байхад ургацынхаа 80 хувийг алдана гэж байгаа нь өөрөө учир дутагдалтай. Ургацын тодорхой хувийг алдах нь гэсэн чимээгээр зарим нэг гурилын үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хөнгөлөлтгэй зээл авсан гурилын үйлдвэрүүд анх амалсан ёсоор бүтээгдэхүүнийхээ үнэд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Харин хөнгөлөлпэй зээлд хамрагдаагүй зарим нэг үйлдвэр гурилын үнийг нэмсэн. Тухайлбал, “Алтан тариа” ХХК.

-Гурилын үнэ “Ургац алдах нь” гэсэн мэдээллийн дараа нэмэгдсэн. Бодит байдал дээр ургац алдах кэмжээид хүрчихээд байгаа юм уу, эсвэл...?

-Тарианы болцын хянан магадлагааны дүн мэдээ энэ сарын 25 гэхэд эцэслэгдэж гарна. Тэгэхээр албан ёсны дүн мэдээ хараахан гарах болоогүй байна. Гэхдээ яамны зүгээс тариаланчдаас мэдээ авч, ургацын комисс амралтын өдөр гэлтгүй ажиллаж байгаа. Үүнээс гадна тариалан эрхлэлтийн бүс нутгийн хөдөө аж ахуйн газрын дарга нартай байнга холбоотой байж, мэдээ, мэдээллийг цаг алдахгүй авч байна. Өнгөрсөн зургаа, долоодугаар сарын эхээр нэлээд халалт үүсч ган бий болж хуурайшилт үүссэн. Үүнээс болж тариалалтын явцад бага зэрэг саад учруулж ургац алдах байдадд хүрсэн. Гэхдээ хэсэг хүмүүсийн хэлсэнчлэн 80 хувь хүртлээ алдах хэмжээнд хүрсэн зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар хамгийн хүнд нөхцөлд байгаа аймгийн тоонд Хэнтий, Увс орж байна. Г эхдээ Хэнтий аймгийн Норовлин, Дадал суманд харьцангуй зуншлага сайн байгаа учраас нэг га- гаас 10-14 центнр ургац авах бол Хурх, Биндэр сум 70-80 хувийг алдах магадлалтай байна.

-Тэгэхээр тариаланчдын гэх нэрийн өмнөөс яриад байгаа хүмүүсийн хэлсэн “Ургацын 80 хувийг алдах нь” гэсэн мэдээлэл ташаа гэсэн үг үү?

-Тэдний ярьж, хэлээд байгаа зүйлийн цаана хувийн ашиг сонирхол агуулагдаж байх шиг. Тодруулбал, орон нутгийн төсөвт төлөх ёстой олон жилийн хур татварын өрийг ган болж байна гэдгээр халхавчилж хүчингүй болгуулах, өөрсдийн төлөх ёстой өр зээлийг аргалах, тушаагаагүй үлдсэн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд өндөр өртгөөр шахах санаа хэрэглэгчдийн гол хүнс болох гурил, талхны үнийг нэмэгдүүлэх үйлдэл хийж байгаа нь буруу.

-Ургацын 80 хувийг алдахгүй юмаа гэхэд тодорхой хувийг алдах нь ойлгомжтой болж байх шиг. Тэгэхээр алдаж буй ургацыг малын тэжээл болгодог ч юм уу, өөр бусад зүйлд' ашиглах ямар ажил хийж эхлэхээр зэхэж байна вэ?

-Хөвсгөл, Сэлэнгэ 60-70, Булган, Төв аймаг ургацынхаа 50-60 хувийг хурааж авах урьдчилсан мэдээ байна. Ерөнхийд нь харах юм бол тарьсан тарианы 8-10 хувиас ургац авах боломжгүй хэмээн үзэж уринш хийх ажил руу шилжүүлж эхэлсэн. Ургац алдах шалтгаан өмнө нь уранш хийгээгүй, технологи алдсан талбайд тарьснаас болсон. Ингээд энэ намар ургацынхаа 60 орчим хувийг хурааж авах урьдчилсан тооцоо гарсан. Үлдсэн хувийг цаг агаар хэвийн, тогтуун байх юм бол хэмжээг нэмэх, үгүй бол малын ногоон тэжээл бэлтгэх тал руу шилжүүлнэ. Ирэх өвөл цаг агаар хүндрэх төлөвтэй байгаа учраас яамны зүгээс гол хүнснийбараа болох мах, гурилын үнийг өсгөхгүй байх зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, одоо байгаа үнийг өсгөхгүй байх бүх боломжийг ашиглана. Энэ асуудлыг Засгийн газарт оруулж, танилцуулсан. Засгийн газраас дэмжлэг авсан, шийдвэр гарсан.

•Ер нь тариалан эрхлэлт хувийн бизнес. Тэд бизнесээ хэрхэн авч явах нь өөрөөс нь шалтгаална. Харин төр тздэнд бусад салбартай харьцуулахад харьцангуй их дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Гэвч эргээд төр рүү бурууг чихэх, төмөр нүүр гаргах үзэгдэл хэрээс хэтэрч иргэд үр дүнд нь үнэтэй гурил худалдан авах дээрээ тулчихлаа. Үүнээс харагдаж байгаа зүйл нь хувийн хэвшлийнхэн төр рүү дайрч, давшилж байгаад эерэг шийдвэр гаргуулдаг гэсэн буруу жишиг тогтсон мэт?

-Улаанбуудай стратегийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг үүсгэгч. Тэр утгаар өнгөрсөн хугацаанд тариалан эрхлэгчдийг төрөөс дэмжиж ирсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн долоон жил “Атрын III” аяны үр дүнд энэ салбар сэргэж эхэлсэн. Энэ ажилд бэлэн, бэлэн бусаар 460 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Эх орны хөрсөнд цэвэр бүтээгдэхүүн тариалах ажилд татвар төлөгчдийн мөнгө хангалттай урссан. Ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлж байхад нөгөө талдаа хариуцлагатай байх ёстой. Тариаланчид талбайн хөрсний чанарыг муутгахгүй байх, бүр дээшлүүлэх, технологийг нарийн баримтлах гэхчлэн өөрсдөөс нь шалтгаалах зүйлийг сайтар хийх ёстой. Тухайлбал, тариаланчид талбайд уринш     хийнэ гэж төрөөс зээл авдаг. Мөн бордоо, тоног төхөөрөмжийн гэхчлэн хөнгөлөлттэй зээлд байнга шахуу хамрагддаг. Мөн Монголын цаг уурт тохирсон тариан үрийг нутагшуулах гэхчлэнд анхаарал хандуулах хэрэгтэй. Газар тариалангийн салбарт ажиллаж байгаа ажилтнууд мэргэшсэн байх хэрэгтэй гэдгийг хүссэн хүсээгүй шаардах болж. Энэ болгоны ард хариуцлага байнга яригдах ёстой.

-Өнгөрсөн өвөл “Улс улаанбуудай    импортлох гэж байна. Бидний тавьсан улаанбуудайг авсангүй” гэж хэсэгшимээ асгаж,  тоног төхөөрөмжөв байрлуулж “шоудсан”. Тухайн үед иргэд шалтаг, шалтгааныг нь үл анзаарч хоцорсон гэхэд болно. Та ч тэдэнтэй төрийн өмнөөс “Нэгийгээ үзэж. Нэхий дээлээ тайлах” шиг болсон. Энэ асуудал юу болсон бэ?

-Өнгөрсөн өвөл өрнөсөн маргааны үр дүнд юу харагдсан бэ гэхээр гурилын үйлдвэрт тушаасан улаанбуудайн чанар гурил үйлдвэрлэх хэмжээнд хүрэхгүй байна гэдэг нь харагдсан. Өөрөөр хэлбэл, улаанбуудай тариалалтыг технологийн дагуу хийгээгүй нь харагдсан. Харин төрийн зүгээс гурилын чанарыг дээшлүүлэх үүднээс гаднаас , цавуулаг өндөртэй улаанбуудай импортлох ажлыг зохион байгуулах гэсэн ч хэсэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан. Өрөөсгөл ойлголт ч нийгэмд үүссэн. Үүний дараа яамнызүгээс хяналт шалгалт хийж үзэхэд хамгийн их хэл ам, зарга хийсэн хүмүүсийн тарьсан улаанбуудай 20 хүрэхгүй хувийн цавуулаггай байсан. Стандартад нийцэхгүй цавуулаггай улаанбуудайг гурилын үйлдвэрт тушаасан гэж хэлж урамшууллын мөнгөө авчихаад дараа нь гурилын үйлдвэрүүд авсангүй гэх маягаар зарга үүсгэх нь зүйд нийцэхгүй биз дээ. Юунаас болж улаанбуудайн цавуулаг бага байна гэсэн маргаан гарсан бэ гэдэг нь сонин. Тариаланчдыг төлөөлж дуугарсан нөхдүүдийн тариа тарьсан талбайн хөрс муудсан байсан.

-Манай улс сүүлийн 20 гаруй жил тарианы хөрсөнд анхаарах хандлага суларсан хэмээн учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэвч төрөөс энэ тал дээр анхаарч тариаланчдад байнга шахуу хөнгөлөлттэй зээл, тусламж өгдөг шүү дээ. Гэвч үр дүн ингэф гарахаар зээл, тусламж өгсний хэрэг байгаа юм уу?

-Ер нь хөрснөөс авч байгаа бол буцааж өгч сурах хэрэгтэй. Олж байгаа орлогоос зохих хэмжээний хөрөнгийг хөрсөнд зарцуулах ёстой. Гэвч өнөөдөр энэ ажил орхигдсон. Тиймээс зээл, тусламж, урамшлууллыг тоонд түшиглэх бус чанарт тулгуурлаж олгож байх нь хэрэгтэй гэж үзсэн.

-Тариалангийн тухай хуулийг Засгийн газарт өргөн барьсан гэсэн. Энэ хуулийн онцлог нь юу байгаа вэ?

-Тариалангийн тухай хуульд газар эзэмших эрхийг 60 жил болгож сунгахаар тусгаж өгсөн. Хэрэв энэ хууль хэрэгжиж эхэлбэл тариаланч газартаа эзэн болох талтай. Хуульл хариуцлагын тогтолцоог нарийн тусгаж өгсөн байгаа. Хэрэв тариаланч улсаас хүлээж авсан газрын хөрсийг дордуулсан байвал буцааж өгөх хугацааг цуцлах гэхчлэн арга хэмжээ авна. Мөн тариалалтын зориулалтаар ашиглаагүй байх юм бол төр газраа хурааж авна. Энэ нь эргээд улаанбуудай чанартай байх уу, үгүй гэдэгт эргэж холбогдоно.

Цаашлаад тариалан эрхлэх бүс нутгийг тогтоож өгье. Ингэснээр төвлөрсөн, эрчимжсэн мал аж ахуй тариалантай хосолж хөгжих боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар бэлчээрийн мал аж ахуй газар тариалантай хосолж хөгжих гэж үзэж байна. Г эвч ямар нэг үр дүн гарахгүй байгаа нь алхам тутамд харагддаг, асуудал ч гардаг. Ер нь хөдөө аж ахуйн салбарыг халамжийн салбар болгохгүйгээр бүтээгч салбар болгох ёстой. Тэр үүднээс аль болох чанар. технологийг хэр сайн баримталж байна вэгэдгээр илүү дэмжиж  ажиллах бодлого баримталж ажиллана. Түүнээс тариалан эрхэлнэ  гэж улсын  төсвөөс хэдэн арван сая төгрөг гаргуулчихаад наадам хэсч, морь уяж шоуддаг нөхдүүдийг дэмжихгүй.

Ер нь ингэж ажиллаж байгаа тариаланч гэх нөхрийн улаанбуудай яаж ургах билээ. Тэгээд дараа нь уйлан дуугарч төр л буруутай гээд цээжээ дэлдэх хэрэггүй. Жагсаал, цуглаанаардалайлган ав, авахдаа өндөр үнээр хэмээн тулгах  үйлдлийг таслан зогсооно. Би үүний эсрэг хатуу зогсоно. Өнөөдөр төрөөс асарих хэмжээний зээл авчихаад эргүүлээд улаанбуудайгаар төлөх ёстой ч төлөхгүй луу унжиж буй нэр бүхий тариаланч бий.Тэдний өр нийлээд 80 тэрбум төгрөг болсон байна. Энэ яамны ажлыг авсны дараа тариаланчдад очих урамшлууллын мөнгөнөөс өрийг нь суутгаж авсан Гэтэл энэ нь хэрүүлболж “Чи миний урамшууллын  мөнгөнөөс авлаа. 20 хувийг нь өгдег Хэдэн жил болгож байгаад өрийг цайруулчихдаг юм” гэхчлэн сэтгэлгээгээр хандаж дайралт үүсгэсэн. Ер нь хэлтэй амтай хүний дарамт  шахалтаар өрийг нь цайруулаад явдаг жишиг өнгөрсөн. Хууль, дүрмийн дагуу ажил явагдах ёстой.

-Аж ахуйн нэгж гэлтгүй орон нутагт хувиараа газар тариалан эрхлэгчид усалгаатай талбайг бий болгож эхэлсэн. Үүний үр дүнг энэ намар үзнэ гэж тариаланчид ярьж сулна. Яг ийм төрлийн ажил санаачилсан тариаланчдад ямар дэмжлэгийг тер үзүүлж байна вэ?

-Тариалангийн тухай хуульд гадаргын усыг ашиглаж усжуулалтын тоног төхөөрөмж ашиглаж байгаа тохиолдолд усны татвараас чөлөөлнө. Мөн усжуулалттай тариалан эрхлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруулах, сувгийг нь гаргаж өгөхөд улсаас дэмжлэг үзүүлэх гэсэн бодлого баримталж ажиллаж байна. Дээр хэлсэн, чанарыг харгалзаж үзнэ гэж. Тариалан эрхлэгчдийг зээлд хамруулахдаа улаанбуудайн чанарыг гол үндэслэл болгож олгох, үгүйг шийдэж байхаар болсон. Тухайлбал, гэрээний дагуу авсан зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа эсэх. Хэрэв цаг хугацаанд нь өрөө төлж байгаа тохиолдолд дараагийн жилд авах зээлийн урьдчилгааны хүүг 10 хувь болгож бууруулж өгч эхэлнэ. Өөрөөр хэлбэл, найдвартайзээлдэгч гэж үзнэ.

Нөгөө талаас зээлээ цаг тухайд нь төлөхгүй эрсдэлтэй зээлдэгчдэд дараагийн зээлийг олгохдоо урьдчилгааг нь өндөрсгөх, цаашлаад өгөхгүй байх ч чиглэл гарсан. Шаардлагуудыг  өндөрсгөсөн нь зарим нэгэнд таалагдаагүй юм шиг. Хэн нэгэн сайд, даргын нэрийг барьж ажил урагшилдаг цаг өнгөрсөн. Өмнөх даргын ажлын арга барил өөр. Түүнийг санагалзаж өнөөдрийн ажлыг явуулна гэвэл бүтэхгүй зүйл. Хэн нэгэн танил тал, арын хаалга, сайдын зөвлөх гэсэн байдлаар өнөөдрийн ажил явахгүй. Тариаланчдад тавьж байгаа шаардлага ч ойлгомжтой байгаа. Технологио мөрд, чанартай бүтээгдэхүүн гаргахад төрөөс өмнө өгдөг байсан дэмжлэгээс илүүг өгнө.

-Ер нь тариаланчдын тарьж байгаа улаанбуудайн га тутмын зардал хэдэн төгрөг байдаг юм бол. Энэ төрлийн судалгаа, шинжилгээг төрийн зүгээс хийж байсан уу?

-Өмнө энэ төрлийн судалгаа хийгдэж байгаагүй. Тиймээс Хөдөө аж ахуйн их сургуулийн багш,  эрдэмтэдийн багтай хамтарч судалгааг хийж эхэлсэн. Судалгааны явцад  тариалангийн бүс нутагт очиж 300 гаруй тариаланч, 140 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тэдний данс тооцоотой танилцаж мэдээлэл авсны үндсэн дээр дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа нийтэд нь гаргаагүй. Дотор нь жижиг, дунд, том аж ахуйн нэгж гэж ангилсан. Урьдчилсан байдлаар улаанбуудайн нэг тонн тутамд гарч байгаа зардал 344-390 мянган төгрөг байна. Тодруулбал, 100-гаас .доош тооны ажилтантай аж ахуйн нэгжийн ихэнхнь цалин, ургамал хамгаалах бодис, үр бордоонд зардал гаргаж байна. Тэгэхээр төрөөс үрийн бордоо, ургамал хамгаалах бодис зэрэгт хөнгөлөлтгэй зээлд хамруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Хамгийн бага зардал гаргаж байгаа аж ахуйн нэгж нь 600-1000 га-гаасдээш хэмжээтэй газарт тариалан эрхэлж байна. Ер нь энэ бүгдээс харахад өндөр өртөггэй тоног төхөөрөмжийг газар тариаланд нэвтрүүлэхэд ажшттны цалин, шатахууны, зардал буурдаг. Тэгэхээр энэ салбарт шинэ төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд нь анхаарал хандуулж эхэлсэн. Найм гаруй тэрбум төгрөгийг жилийн найман хувийн хүүтэйгээр тариаланчдад олгож эхэлсэн байгаа.       

-Байгалийн үзэгдлийг бид зогсоож чадахгүй. Цаашид ч энэ зуных шиг байгалийн үзэгдэл болж таарна. Тэр үүднээс тариаланч, бодлого боловсруулагчид цаашид хэрхэн хамтран ажиллахаар зэхэж байна вэ?

-Яамны зүгээс ганд тэсвэртэй, Монголын нөхцөлд нутагшсан үрийн сортыг бий болгоход аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Мөн хатуу, үрийн буудай тариалахад дэмжлэг үзүүлье. Цаашлаад усалгаатай талбайг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн бодлогыг баримталж байна. Манай улсын хөрс эмзэг. Тиймээс хөрсний чанарыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж эхний ээлжид 40 хувийнхөнгөлөлттэй үнээр бордоо нийлүүлэхээр болж байна. Мөн мэргэжлийн агрономичийг тариалангийн бүст ажиллуулахын төлөөшаардлага тавьж эхэлнэ. Ашигтай бизнес хэмээн янз бүрийн мэргэжлийн хүн хошуурах болсон.

-Гурилын үнийг цаашид нэмэгдүүлэхгүй байх ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Хамгийн том зорилго бол мах, гурилны үнийг нэмэгдүүлэхгүй байх. Гурил, махны үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр сунгаж өгөх шийдвэрийг Засгийн газраас гаргуулсан. Ингэснээр гурил,

Махны үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхгүй байх үүрэг хүлээж эхэлнэ. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чанар, стандартын улаанбуудайг худалдан авах ажиллагааг зохион байгуулна.