Баянгол дүүргийн 50 жилийн ой
2015.07.18
Баянголчууд 50 жилийн ойн хүрээнд “Мандал өргөх” ёслол хийлээ
Баянгол дүүрэг 50 жилийн ойн хүрээнд Гандан тэгчилэн хийдэд мандал өргүүлж ирэх жилийнхээ эрүүл мэндийг даатгалаа.
Мандал өргөх ёслолд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Засаг дарга болон бусад албаны хүмүүс оролцжээ.
Буян ном хуруулах, дүүргийн иргэдийн ажил амьдралыг даатгуулсны дараагаар шагнал гардуулах ёслол болон, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулсан байна.. Баянгол дүүргийнхэн 2-3 цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд 15 хороонд спорт цогцолборын ажлыг эхлүүлжээ. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг барих нутгийн удирдлагын ордонг дуусгах зэрэг олон ажлууд төлөвлөжээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү