“ Хамтдаа инээцгээе” хошин урлагийн тоглолт болов
Баянгол дүүрэг
2015.06.29

“ Хамтдаа инээцгээе” хошин урлагийн тоглолт болов

Баянгол дүүргийн 50 жилийн ой, МҮЭ-ийн Соёлын төв ордны 40 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хүрээнд хоёр байгууллага соёлын чиглэлээр төр иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжих, соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдэд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм. Тэгвэл тус санамж бичгийн хүрээнд Баянгол дүүрэг иргэдийнхээ төлөөлөлд 50 жилийн ойн баярын мэндийг хүргэж хошин урлагийн Эмоци продакшнтай хамтран “Хамтдаа инээцгээе” хошин шоу тоглолт арга хэмжээг зохион байгуулсан байна.

Нээлтэд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, БГД- ийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат болон МҮЭСТО-ны захирал С.Гэрэлмаа нар хүрэлцэн ирж дүүргийн 50 жилийн ойн мэндийг иргэддээ дэвшүүлжээ. Хоёр цаг гаран үргэлжилсэн тус тоглолтыг үзсэн хүмүүсийн сэтгэл өндөр байсныг албаныхан онцоллоо.