Төлөөлөгчид зорилтод бүлгийн хүүхдүүдэд туслана
Энэ онд Баянгол дүүргийн 50 жилийн ой тохиож байгаа. Мөн Баянгол дүүрэг 2015 оныг “Хүүхэд, гэр бүлийг дэмжих жил” болгон зарлаж олон ажлыг зохион байгуулаад байна.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн санаачилгаар дүүргийн ИТХ-тай хамтран зохион байгуулж буй “Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 2015 оны тавдугаар сарын 25-нд болж өндөрлөлөө.
Нээлтийн арга хэмжээнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат, дэд дарга Т.Сэр-Од, Ажлын алба, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийнхөн болон хүүхдүүд оролцов.
Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийнхөн болон хүүхдүүд оролцов.
“Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” аяныг 2015 оны 12 дугаар сард эцэслэн дүгнэх бөгөөд энэ хугацаанд дүүргийн 41 төлөөлөгч, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг, хараа хяналтгүй, зорилтод бүлгийн 5-14 насны 41 хүүхдэд эрүүл мэнд, боловсролын болон ахуйн тусламж дэмжлэгийг үзүүлэх юм.
Төлөөлөгч бүр өөрсдийн дааж авсан нэг хүүхэддээ шаардлагатай тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн аав, ээж шиг нь хандаж, хайрлаж хамгаалахаар болж байна.
Харж хандах хүнгүй эдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлж тулгамдаж байгаа асуудлыг нь бага ч болов шийдэж өгснөөр цаашдын хүмүүжилд нь эерэг нөлөө үзүүлж чадна гэдгийг албаны хүмүүс онцолж байсан. Хүүхдүүд ч төлөөлөгчидтэй дотно танилцаж, баяр хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.
Хүүхдүүд ч төлөөлөгчидтэй дотно танилцаж, баяр хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.