Баянгол дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат
2015.05.18

Баянгол дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа

Баянгол дүүрэг үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойг угтан иргэдийнхээ оролцоонд тулгуурласан олон арга хэмжээг дүүргээс зохион байгуулж байна.

       Уг ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн цэцэрлэгүүд “Эцэг эхийн нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

   96 дугаар цэцэрлэгийн нээлттэй хаалганы өдөрлөгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат, 30, 120 дугаар цэцэрлэгийн нээлттэй хаалганы өдөрлөгт ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар эцэг, эхчүүдийн хамт оролцож цэцэрлэгийн орчны тохижилт, үйл ажиллагаатай танилцаж, авъяаслаг багачуудын урлагийн тоглолтыг үзэж сонирхсон юм.

    Мөн арга хэмжээний үеэр ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат 96 дугаар цэцэрлэгийн залуу багшид дүүргийн 50 жилийн ойн дурсгалын зүйл гардуулж хүүхдийг сурган хүмүүжүүлэх ариун үйлст нь амжилт хүслээ.