Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат
2015.02.12

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

 XVII жарны “Галзуурагч” хэмээгч Модон хонь жилийн Сар шинийн баярыг угтан 02 дугаар сарын 10-ны өдөр “Наранбилэг” ресторанд    Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  ажиллаж байсан болон ажиллаж байгаа 21 ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа.

        Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат, Дэд дарга Т.Сэр-Од, ИТХ-ын Ажлын албаны дарга П.Цэцэгмаа, Иргэний Оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар оролцлоо.

          Энэ үер Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат: Баянгол дүүргийн хөгжил цэцэглэлтэнд  ахмадуудын байр суурь хамгаас чухал гэдгийг онцлоод тэдний санал хүсэлтийг сонссон юм.

        Түүнчлэн Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,  Хүүхдийн төлөө Амьдрах ухаан төвийн Тэргүүн С.Чулуунбаатар: Урин дулаан болохоор ахмадууддаа хамт амралтанд явахыг санал болгоод, Ахмадууд бид дүүргийн 50 жилийн ойд өөрсдийн хийж чадах бүх л зүйлээрээ туслахад бэлэн гэдгээ  уламжилсан юм.