Цусны донор боллоо.
2015.02.05
Төрийн албан хаагчид цусаа өгөв
Монголын улаан загалмайн нийгэмлэг, Баянгол дүүргийн ЗДТГ, ИТХ-аас хамтран “Эрүүл цус- эхчүүдийг аварна” өдөрлөгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд зохион байгууллаа.
Өдөрлөгт 200 гаруй төрийн албан хаагчийг хамруулснаас 70 орчим нь цусаа өгчээ. 17-60 насны эрүүл хэн ч цусаа өгөх боломжтой бөгөөд цусаа бэлэглэснээр ямар нэг эрсдэл гарахгүй, айх аюулгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. Та нэг удаа 350 гр цус өгөхөд гурван хүний амийг аврахаас гадна цусны бүлэг, ХДХВ, В, С вирус, тэмбүүтэй эсэхээ мэдэж болох нь.