Гандан орчмыг Улаанбаатар хотын бизнес хөгжүүлэх тусгай бүс болно
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой дахин төлөвлөлт’’ зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
“Шинэ хотоо хамтдаа бүтээцгээе” уриан дор зохион байгуулсан уг зөвлөгөөнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч Т.Мөнх-Очир болон Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, “Гудамж төсөл”, “Нью Урбанизм" ХХК, “Грийн Ресурс” ХХК, “Очир Ням” ХХК, “Ди Ви Жи Эйч” ХХК, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөгчид, иргэд оролцжээ.
Уг зөвлөгөөнийг Баянгол дүүрэгт хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй бүх нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын төлөвлөлт, хэрэгжилт, явцын талаар мэдээлэл өгөх, иргэд оршин суун саналыг төлөвлөлтөнд тусгах, иргэдийн оролцоонэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан тал албаны хүмүүс хэллээ.
Дашрамд дуулгахад Баянгол дүүргийн X, XI, XXII хорооны “Бичил-7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93 газарт хэрэгжиж байгаа юм. Мөн Баянгол дүүргийн XVI хороо, Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын нөхцлийг сайжруулах төсөл хэрэгжиж Улаанбаатар хотын бизнес хөгжүүлэх тусгай болгохоор ажиллаж байна.