Тэд өсвөрийн эх орончид
“Өсвөрийн эх орончдын бүлгэм” { зургийг mminfo.mm]
2014.11.28

Тэд өсвөрийн эх орончид

   Эх орныхоо төлөө сэт­гэл, зүрхээрээ нэгдсэн хүүх­дүүд бүлгэм бай­гуул­жээ. Тодруулбал, “Өсвө­рийн сэргийлэгчид”, “Өсвөрийн ав­рагчид”, “Өсвөрийн улаан загалмайч” зэрэг дугуйлангийн хүүх­дүүд нэгдэж энэхүү бүл­гэмийг байгуулсан байна.

Баян­гол дүүргийн ИТХ, ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх ажлыг зохицуулах сал­бар зөвлөл хамтран 2013 онд “Сэргийлэгч” хөтөлбөрийг са­наачлан хэрэгжүүлж эхэлсэн би­лээ. Энэ хүрээнд “Өсвөрийн сэр­гийлэгч” дэд хөтөлбөрийг бат­лан “Өсвөрийн эх орончдын бүл­гэм”-ийг байгуулснаа өчиг­дөр албан ёсоор зарлалаа. Нээлт  Баянгол дүүргийн 47 ду­гаар сургууль дээр болсон бө­гөөд нээлтэд УИХ-ын гишүүн С.Одон­туяа, ИТХ-ын дарга  Д.Дэл­гэрбат, Цэргийн штабын дар­га, хурандаа н.Ганбаатар на­рын албаны хүмүүс оролцож, тэ­дэнд баяр хүргэсэн юм.  

Су­рагч­дыг багаар ажиллах, хам­тач үйл ажиллагаанд сургах, цэ­рэг, эх оронч хүмүүжлийг тө­лөв­шүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сур­гуу­­лийн дотоод дэг жур­мыг са­хиулах зэрэг олон чадваруу­дыг эзэмшүүлэх зорилготой юм. “Өсвөрийн эх орончдын бү­лэг”  нь “Зориг нэг, зорилго нэг, зүтгэл нэг бид өсвөрийн эх орончид” гэсэн уриатай.

Тус бүлгэм нь нийслэлийн Баян­гол дүүргийн 47, 13 ду­гаар сургуулийн нийт 100 хүүх­дийн бүрэлдэхүүнтэй хүчир­хэг “ар­ми” аж. “Өсвөрийн сэргий­лэгч”, “Өсвөрийн аврагч”, “Өс­­­вөрийн зохицуулагч”, “Өс­вө­­рийн эн­хийг сахиулагчид”, “Өс­­вө­рийн Улаан загалмайч” гэ­сэн таван бүлгэмд 7-12 дугаар ан­гийн су­рагчид сайн дурын үндсэн дээр хамрагдсан бөгөөд тэд хууль эрхзүйн мэдлэгтэй болоод зог­сохгүй, шаардлагатай то­хиолдолд анхны тусламж үзүү­­лэх мэдлэг, чадварт су­рал­­цах  нь олзуурхууштай юм. Ийнхүү тэд ерөнхий бо­ловс­­ро­лын 13, 47 дугаар сургуу­лиуд дээр  хуваарийн дагуу тус­гай бэлтгэсэн танхимдаа хичээл­лэ­­хэд бэлэн болжээ. 

 Баян­гол дүүргийн 47, 13 ду­гаар сургуулийн нийт 100 хүүх­дийн бүрэлдэхүүнтэй хүчир­хэг “ар­ми” аж.


Бүлэг тус бүр долоо хоногийн нэг өдөр “Өсвөрийн эх орончдын бүл­гэм”-ийн  дугуйлан, дад­лага, сургалтад хамрагдах юм байна. Ингэхдээ тус дүүр­гийн   цагдаагийн I,  II хэлтэс су­­рагчдад гэмт хэргээс урьд­чи­лан сэргийлэх, Замын цаг­даагийн тасаг, замын хөдөл­гөөний дүрэм, хуулийг сур­­талч­лах, Онцгой байдлын хэл­тэс гамшигаас хамгаалах бо­лон аврах ажиллагааны анхан шат­ны мэдлэг олгох, Улаан загал­майн хороо болзошгүй ос­лын үед өөртөө болон бусдад эм­нэлгийн тусламж үзүүлэх, Цэр­гийн штаб эх оронч үзэл хү­мүүжлийг төлөвшүүлэх, дад­лагыг олгохоор болсон бай­на. 

Энэхүү бүлгэмийн үйл ажил­лагааг Баянгол дүүргийн Онц­гой байдлын хэлтэс, цагдаагийн I, II хэлтэс, цэргийн штаб, Улаан загалмайн хороо, За­мын цагдаагийн тасаг хамт­ран багшлах боловсон хү­чин, мэргэжлийн туслалцаа, заа­­варчилгаагаар хангах юм бай­на. Хэ­рэв үр дүн сайн байвал цаа­­шид бусад сургуулиудад тү­гээн дэлгэрүүлэх юм. Даш­рамд дурьдахад, өнгөрсөн онд энэхүү хөтөлбөрт 40 сая төг­рөг төсөвлөсөн бол энэ онд  50-60 сая төгрөг болгон нэмэгдүүл­жээ. Тиймээс ч сурагчдын хув­цас хэрэглэл, гарын авлагатай бол­го­ход энэ жил анхаарч ажиллах юм байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн сэтгэгдлийг сонслоо.

С.Одонтуяа: Үе тэнгийнхэндээ үлгэрлээрэй 

/УИХ-ын гишүүн/
-Монгол Улсын хамгийн үнэт баялаг бол хүн. Тэгэхээр хүн рүүгээ, хүний хөгжил рүүгээ, хойч үе рүүгээ чиглэсэн төсөв хөрөнгө хэзээ ч үр ашиггүй байдаггүй. Иймд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр “Эх орон 36” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлсэн. Энэ ажлыг цаашид зөвхөн нийслэлд биш, улс орон даяар хамарсан ажил болгохыг зорьсон юм. “Эх орон 36” хөтөлбөрт энэ онд нийслэлийн таван дүүргийн 5000 орчим хүүхэд хамрагдсан. Бид ирээдүй, хойч үедээ “за” гэж хэлвэл тэд ирээдүйд эх орныхоо төлөө “за” гэж хэлэх нь гарцаагүй. “Өсвөрийн эх оронч” бүлгэмийн хүүхдүүдэд баяр хүр­гэе. Та нар мундаг байна. Цаа­шид үе, тэнгийнхэндээ сайн, сайхан зүйлээр үлгэрлэж яваа­рай. 

Б.Хулан: Би өсвөрийн сэргийлэгч 

/47 дугаар сургуулийн 9б ангийн сурагч, “Өсвөрийн сэргийлэгч”/
-Миний хувьд өөрийн сонирх­лоор “Өсвөрийн сэргийлэгч” бо­ло­хоор шийдсэн юм. Сэр­гий­лэгч болсноор үе, тэн­гийнх­­нийгээ гэмт хэрэгт хол­бог­дохоос сэргийлж чадна гэж бодсон. Ер нь сүүлийн жи­лүүдэд өсвөр үеийнхэн гэмт хэ­рэг, зөрчилд ихээр холбогдох болсон шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд бид хууль, эрхзүйн мэдлэгтэй болох нь маш чухал.

Би энэ бүлгэмд нэгдсэнээр эх орноо хайрлаж, хамгаалахад суралцахаас гад­на олон талын мэдлэгтэй бол­но гэж бодож бай­гаа. Бас шаард­лагатай то­хиол­долд ан­хан шатны тусламж үзүү­лэх чад­вартай болно  гэж манай бүл­гэ­мийн сурагчид үзэж байгаа юм. Тиймээс энэ бол хүүхдүүд бидэнд маш үр, өгөөж­тэй, олон талын ач хол­бог­­долтой арга хэмжээ гэж бодож байна. Багш нартаа баяр­лалаа гэж хэлье.