Хотын хөгжилд иргэн таны санал өдөрлөгийг үргэлжлүүллээ
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2015.04.08

Хотын хөгжилд иргэн таны санал өдөрлөгийг үргэлжлүүллээ

Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ойн өдрүүд Тусгаар тогтнолын гадаа талбайд үргэлжилж байна.

Өнөөдөр Баянгол дүүргийн МАН-ын хорооныхон 90 жилийн ойн өдөрлөгөө “Эрүүл хот - Эрүүл иргэн” уриан дор зохион байгууллаа. 26 хоногийн туршид зохион байгуулж байгаа аянд иргэд идэвхтэй оролцож байна. Хүрэлцэн ирсэн иргэд хотын иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчин, агаарын бохирдол, шинээр батлагдсан хууль, замын түгжрэл, хогны уут, бусад гэсэн чиглэлээр саналаа өгч, гарын үсгээ үлдээж байгаа юм.

Мөн “Голден жем” клубын мэргэжлийн багш нараар иог болон фитнесийн дасгал хөдөлгөөн заалгаж, урлагийн тоглолт сонирхон, спортын тоглоом тоглож байна. Өнөөдрийн өдөрлөгт иргэдтэйгээ хамт Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, дэд дарга Д.Энхтөр, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарзориг, БГД-ийн МАН-ын хорооны дарга  Ж.Батсайхан нар оролцлоо.