Баянгол дүүрэг бол ажил бүтээл өрнөсөн сайхан дүүрэг
Баянгол дүүрэгт үр бүтээлтэй ажиллан салбартаа манлайлсан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
Монгол улсын Аж үйлдвэр, ХАА, мал аж ахуй, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнажээ. Нийт 50 хүнийг хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одон, цэргийн хүндэт медалиар тус тус шагнасан байна.
Манай дүүрэг 50 жилийн хугацаанд нийслэлдээ өнгө төрх өгсөн сайхан дүүрэг болж чадсан. Ойн хүрээнд олон бүтээн байгуулалтын ажлуудаар бэлэг барьж байна. Хүүхдийн 100 ортой эмнэлэгээ энэ хугацаанд амжиж ашиглалтанд оруулахаар хичээн ажиллаж байгаа. Баянгол дүүрэг бол ажил бүтээл өрнөсөн сайхан дүүрэг юм” гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэллээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү